UFC групп өөрийн орон нутгийн гэрээт ажилчиддаа Дубай хотоор аяллууллаа.

UFC групп жил бүр орон нутгийн харилцагчид болон, төлөөлөгчдийн үйл ажиллагааг дүгнэж тэднийг урамшуулж байдаг билээ. Энэ удаад орон нутгийн гэрээт борлуулагчид болон төлөөлөгчдийн газрын ажилчидыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоор аяллууллаа.

UFC групп нь хүнсний үйлдвэрлэл худалдаа, газар тариалан, рашаан сувилал, зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний шилдэг компаниудын нэг билээ. Компаний үйл ажиллагаа өсөн дэвжихийн хирээр, хийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлыг зохион байгуулж ажилласаар ирсэн. Үүний хажуугаар харилцагчидын хамтын ажиллагааг сайжруулах, үйл ажиллагаагаа хэрэглэгчиддээ түргэн шуурхай хүргэх зорилгоор харилцагчидтайгаа нягт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн билээ. Тэгвэл энэ удаад UFC групп орон нутгийн харилцагчид болон салбар компаний төлөөллийг Хувирашгүй хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгч, сэтгэл татам сайхан хот гэгддэг Арабын нийслэл Дубай хотоор аялаад, дурсамж дүүрэн эх орондоо эргэн ирлээ.

Өмнөговь аймгийн гэрээт Ариунтуулаа ХХК Захирал Л.Хишигсүрэн

Бид UFC групптэй хамтран ажиллаад 6 жил болж байна. Энэ хугацаанд манай компани борлуулалтаа амжилттай нэмэгдүүлж чадсан бөгөөд биднийг урамшуулж 2011 онд Чэжү явуулсан бол энэ онд түгээлтийн машин бэлэглэж Арабын нийслэл Дубай хотоор аялаад ирлээ. Ингээд бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжин дэвших болтугай гэж хүсэн ерөөе.

Баянхонгор аймгийн гэрээт Э.Одсүрэн

Манай аймагт UFC группын бүтээгдэхүүн нэр хүнд сайтай, борлуулалт сайтай байдаг. Хамтран ажиллаад 3 жил болж байна. Энэ хугацаанд бидний үйл ажиллагааг байнга дэмжин урамшуулж байдагт мөн борлуулагч нарынхаа ажлыг дэмжиж байдагт хувийн зүгээс UFC группынхаа хамт олонд баярласнаа илэрхийлэн ажлын амжилт хүсье.

Монголын шилдэг 10 компанийн нэг UFC групп дэлхий нийтийн зайлшгүй хэрэгцээ болоод байгаа эрүүл, чанартай ОРГАНИК бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэж, харилцагч хэрэглэгчдийн итгэлт түнш нь болж чадсан UFC группын хамт олонд ажлын амжилт хүсч сайн сайхан бүхнийг хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих