1400 ”Ногоон”-ы цалинтай эмэгтэй

Өргєн уудам монгол нутгийн хvн ам суурьшсан хаанаас ч “Тогтвортой амьжиргаа” төслийн дэмжлэгтэйгээр vйл ажиллагаагаа өргөжvvлж буй цэцэрлэг, сургууль, эмнэлэг олж харахад төвөггvй.

Ийнхvv орон нутагт харьцангуй сайн хэрэгжиж, vр өгөөжөө өгч байгаагийн хувьд “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газрын захирал А.Хашцэцэг саяхан Төсвийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийсэн юм. Нөгөө талаас орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдvvлэх Төсвийн хуулийг хэлэлцэж байгаа vед ийн мэдээлэл сонсох нь ач холбогдолтой болохыг байнгын хорооны дарга Д.Хаянхярваа онцолж байсан.

Энэ vеэр Н.Батбаяр гишvvн “Энэ олон гадны төслvvд Монголын төрийг хvчгvйдvvлж байна. Энэ улсын эрх мэдлийг төр нь бариад байна уу, эсвэл төсөл нь бариад байгаа юм уу. Төрийн ажлыг гадныхнаар хийлгээд байна” гэж жаахан бухимдангуй оршил хэлээд “Тогтвортой амьжиргаа-II” төслийн газрын захирал А.Хашцэцэгээс цалингийн хэмжээ болон ямар машин унадгийг нь асуугаатхав. Харин туc төслийн газрын захирлын сарын цалин 1400 ам.доллар, “Ланд Круйзер-200″ маркийн автомашин хөлөглөдгийг сонсоод танхимд байсан хvмvvс шивэр авир хийгээд явчихна билээ. А.Хашцэцэг захирал ч төрийн албан хаагчид болон сэтгvvлчид бидний дэргэд хэт єндєр тоо хэлчихэв vv дээ гэх янзтай доош харчихав.

Б.УРАН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих