МУИС-ийг улстөржүүлсэн С.Мөнхбат багш нараар МАН-ын судалгааг хийлгэжээ

-С.МӨНХБАТЫН “МАКС ЧАДВАР” ТББ-ЫН ЗАХИАЛГААР МАН-ЫН СУДАЛГАА ХИЙЖ ЯВСАН БАГШ НАР ОСОЛД ОРЖ ГУРВАН ХҮН АМИА АЛДСАН ЮМ-

МАН-ын судалгаа­гаар орон нутагт явж байсан баг зам тээврийн осолд орж гурван хүн амиа алдсан харамсал­тай хэрэг энэ сарын 7-нд гарсан билээ. “МАН-ын судалгаа биш. Улстөр­жүүлж байна. Төрийн бус байгууллагын захиал­гаар нийг­мийн сэтгэл зүйг судалж явсан юм” гэх мэтчилэн МАН-ынхан МУИС-ийн зарим багш нараар мэдээлэл авч, өөрсдийгөө буруугүй мэ­тээр залруулга ч тарааж байлаа. Гэвч бодит бай­дал дээр багш нар МАН-ын дэргэдэх Нийгмийн ард­чиллын хүрээлэнгийн захиалгаар иргэд ирэх сонгуульд аль улс төрийн хүчинд санал өгөхийг судалж явсан байна. Багш нартай хамтран ажил­лах гэрээ байгуул­сан гэх “Макс чадвар” төрийн бус байгууллагын талаар судлахад багш нар МАН-ын захиалгаар, Нийгмийн ардчилал хү­рээ­лэнгийн санхүүжил­тээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.

С.МӨНХБАТ МУИС-Д МАН-ЫНБҮЛЭГБАЙГУУЛСАН НЬ

Улс төрийн намууд судалгаа хийлгэхдээ хувь хүнтэй гэрээ байгуул­даг­гүй. Тиймээс судлаачид, багш нар хэд, хэдээрээ нэгдэж төрийн бус байгууллага байгуулан намаас санхүүжилт авч ажилладаг аж. Гэхдээ төрийн бус байгуулла­гын гишүүд хэрхэн яаж ажиллаж, хэнтэй хамтарч, хэний төлөө ажил­лаж байгаагаа задлах ёсгүй. Ийм маягаар томоохон их дээд сургуу­лийн багш нар ажлынхаа хажуу­гаар давхар ажил хийдэг юм байна. Ингэж хамтарч ажиллахдаа бас улстөр­жиж, дотооддоо хор най­руул­даг гэнэ. МУИС-ийн тухайд л гэхэд багш нар нь үндсэн ажлаасаа гадна улстөржиж, нам эвсэлд үйлчлэх гэдэг том үүрэгтэй. Нам дагасан нэгэндээ тал засч, хар­цаар нь хөдөлбөл албан тушаал ахих магадлал­тай байдаг гэнэ.

Тус сур­гуулийн Нийгмийн шинж­лэх ухааны сургуулийн дэд захирал, сургалтын албаны даргаар ажил­лаж байсан С.Мөнхбат МАН-ын дэргэдэх Нийг­мийн ардчиллын хүрээ­лэн­гийн захирлаар томи­логдс­­оноос хойш намын­хаа “бүлэг”-ийг байгуул­сан талаар багш нар ярьж байсан. Багш нарын яриа­гаар С.Мөнхбат сур­гуулийнхаа багш Г.Лодой, Ж.Төртогтох нартай тохи­ролцон Г.Эрдэнэбаярыг Нийгмийн шинжлэх ухаа­ны сургуулийн захир­лаар сонгуулсан байна. Дараа нь Ж.Төртогтохы­гоо Улс тө­рийн тэнхи­мийн эрдэмтдийн зөв­лөлд оруулж, нарийн бич­гийн даргаар нь томи­луул­жээ. Багш нар дээрх дөрвөн багшийг “МУИС дахь МАН-ын бүлэг” гэц­гээдэг юм билээ. С.Мөнх­бат, Ж.Төртогтох нар өөрс­­дийг нь дэмжсэн Г.Лодой багшийн хүүг “Макс чадвар” судалгаа­ны багтаа авсан байна. Харамсалтай нь Г.Лодой багшийн хүү МАН-ын судалгааг хийж яваад осолджээ. “Макс чадвар” төрийн бус байгуул­лагыг С.Мөнхбат хэрхэн бай­гуулж байсан талаарх баримт байна.

МАКС ЧАДВАР ТББ-ЫГ ХЭРХЭН БАЙГУУЛАВ

Багш, судлаачид хамт­ран төрийн бус бай­гууллага байгуулан намаас санхүүжилт авдаг талаар дээр өгүүлсэн. С.Мөнхбат, Ж.Төртог­тох нар ч “Макс чадвар” нэр­тэй төрийн бус байгуул­лага байгуулж, МАН-аас санхүүжилт аван ажилла­даг байжээ. Тус төрийн бус байгууллагад Г.Ло­дой багшийн хүүгээс гад­на талийгаач А.Алтангэ­рэл, С.Дугарсэд нарын багш нар багтдаг байсан аж. Мөн одоо бие нь тааруу байгаа МУИС-ийн багш Н.Батболд ч С.Мөнх­баттай нэг баг болон ажилладаг гэнэ. Гэхдээ С.Мөнхбат “Макс чадвар”-ын МАН-ын судал­гааны баг гэж мэдэг­дэхгүйн тулд өөрөөсөө холдуулахыг оролдсон байна. Учир нь “Макс чадвар” төрийн бус бай­гууллагын үүсгэн байгуу­лагч нь Дашдоржийн Оюунгэрэл. Д.Оюун­гэрэл нь С.Мөнхбатын гэргий аж. Тэрбээр ХААИС-д хоёр жил багш­лаад саях­наас МУИС-ийн Нийг­мийн шинжлэх ухааны сургуу­лийн Философийн тэн­химд багшилж байгаа юм. Тэгэхээр С.Мөнхбат эхнэ­рийнхээ нэр дээр төрийн бус байгууллага бай­гуулж МАН-ын сан­хүү­­жил­тээр багш нараар су­дал­гаа хийлгэж бай­жээ. Ерөнхийдөө улс төр суд­лаач, нийгмийн сал­ба­рын гол боловсон хү­чин бэлтгэдэг гэх МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухаа­ны сур­гууль МАН-ын сек­тор мая­гаар ажилла­даг бо­лоод удаж байгаа гэнэ. Тус сургуульд сурах нь МАН-д элссэнтэй адил. Оюутнууд нь “Макс чадвар”-ынхантай МАН-ын судалгааг хийж яваад амиа алдсан нь үүний нотолгоо.

МАН-ЫН ЗАХИАЛГААР БАГШ НАР ЮУ СУДЛАВ

“Макс чадвар” ТББ-ын захиал­гаар гэх судалгааг 21 аймаг, есөн дүүрэгт хийх байжээ. Судалгааны санхүүжилт, хамрах хүрээ ч нэлээд өргөн аж. Нийг­мийн ардчиллын хүрээ­лэнгээс санхүүжүүлсэн сон­гуу­лийн өмнөх дорви­той судалгаа­нуудынх нь нэг байжээ. Голчлон улс төрийн нам хүчнүүдийн талаар олон нийтийн санаа бодлыг тандах зо­рилготой асуулгууд бэлт­гэсэн байх юм. Тухайл­бал, аль улс төрийн хүчинд саналаа өгөх вэ. 2012 оны сонгуульд улс төрийн аль хүчин ялна гэж бодож байна вэ, улс төрийн хүчнүүдээс алийг нь дэм­жиж байна вэ гэх зэрэг асуултуу­дад хариулт авах зорилготой юм байна. Бодит байдал ийм байхад Нийгмийн ардчилал хүрээлэнгийн захирал С.Мөнхбат “МУИС-ийн Улс төрийн тэнхимийнхэн “Макс чад­вар” төрийн бус байгуул­лагатай хамтран ажил­лах гэрээний дагуу хийж бай­сан судалгаа юм би­лээ. Гэтэл үүнийг манай хүрээлэнгийн захиалгаар хийж байсан ажил гэж байгаад харамсч байна” гэсэн байх юм.

СОНГУУЛЬ БҮРЭЭР МАН ХҮНИЙАМИНД ХҮРДЭГЖИШИГ ТОГТЛОО

УИХ-ын сонгуулийн үеэр МАН-тай хамаарал­тай хүн амиа алддаг жи­шиг тогтоод удлаа. УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө МАХН (МАН) Сүх­баатарын талбай дээр том шоу зохион байгуулж байлаа. Урлаг соёлын оддыг цуглуулж, иргэдийг намдаа уриалсан том шоуных нь үеэр дөнгөж амьдралд хөл тавьж буй залуу амиа алдсан. Талийгаа­чийн эгч “МАХН шоу хийгээгүй бол миний дүү амьд байх байсан” гэж манай сонинд ярилц­лага өгч байв.

УИХ-ын 2008 оны сон­гуу­лийн үеэр юу болсныг иргэд мэдэж байгаа. Харин УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН-ын нэр хүнд иргэдийн дунд хэр бай­гааг судалж явсан 30-31 насны гурван залуу харамсалтайгаар амиа алдлаа. Энэ МАН яасан муу ёртой юм бэ.

Ц.ӨРНӨХ

Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих