Монголчууд хилийн хуудас бөглөх шаардлагагүй

Өмнө бид хилээр нэвтрэхдээ хилийн хуудас бөглөдөг байсан. Тэгвэл 3-р сарын 15-наас эхлэн Монгол орны 28 хилийн боомтууд дээр хилээр нэвтэрч байгаа монголчуудыг хилийн хуудас бөглүүлэхгүй байхаар хил хамгаалах байгууллагаас шийдвэрлэжээ. Ер нь шалган нэвтрүүлэх боомтод нэг зорчигчийг 30 сек шапгах нормативтай байдаг бөгөөд хуудас бөглүүлэхгүй болсноор дээрх хугацааг 15-20 сек болтол нь бууруулж, монгол зорчигчдодоо түргэн шуурхай үйлчлээд зогсохгүй эдийн засгийн хэмнэлт гарна гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: “Архангайн амьдрал”


URL:

Сэтгэгдэл бичих