Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авахгүй нь

Сонгуулийг шударга болгохын тєлєє хэмээн баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зvйл заалт хууль зөрчсөн асуудлыг Їндсэн хуулийн цэц авч хэлэлцэн шийдвэр гаргасан байгаа. Уг хуульд 30 хувиас дээш саналтайгаар сонгуульд ялагдвал гулсаад намаас жагсах 28 хvний тоонд багтах боломжийг нээж єгсєн нь Їндсэн хууль зєрчсєнийг цэц албан ёсоор зарлав. Ингээд Їндсэн хуулийн цэцийн дvгнэлтийг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн бо­ловч шийдэлд хvрч чадсангvй. АН, МАН маргалдсаар ээлжит чуулган ч єндєрлєх нь бололтой.

Ядаж, АН-ын бvлэг УИХ-ын Сон­гуу­лийн тухай хуулийг хэлэлцэж шийд­вэрлэхээс нааш єєр асуудлыг бvлэг болоод чуулганы нэгдсэн хуралдаанаар ярилцах боломжгvй гэчихсэн. Тэгэхээр УИХ-ын vйл ажиллагаа бvрэн гацаанд оржээ. Єєр олон хуулийн тєсєл хэлэлцэх ёстой ч, энэ парламент амжихгvй нь бололтой. УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хороо Їндсэн хуулийн цэцийн дvгнэлтийг хууль бус гэж vзээд хvлээн авахаас татгалзсан. Цэцийн гишvvн Б.Пvрэвням УИХ-ын гишvvдээс ирсэн асуултад хариулж чадаагvй учраас ийн­хvv дvгнэлтийг хvлээн авахаас татгалзсан гэлээ. Харин Б.Пvрэвням “Цэц багийн зарч­маар ажилладаг учраас би энд ги­шvvний байр сууринаас асуултад ха­риулах боломжгvй” хэмээн єєрийгєє хаа­цайлсан.
Ингээд Їндсэн хуулийн цэц УИХ-ын Тєрийн байгуулалтын байн­гын хороотой ойлголцсонгvй. Энэ нь, Сонгуулийн тухай хууль гацах бас нэгэн шалтгаан болсон юм. Парламентыг га­цаанд оруулаад буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн тєслийг хэлэлцэх vеэр гишvvд байр сууриа хэрхэн илэр­хийлснийг товч дурдъя.
Р.Гончигдорж: Бидний шийдвэрийг цэц ойлгоогvй

Цэцийн хуралдаанд та бүхнийгээ төлөөлж орсны хувьд үгээ хэлье гэж бодсон юм. Бид Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн УИХ-ын байр суурь үнэхээр чухал. Энэ Сонгуулийн хуулийг гаргах гэж холимог системийг сонгосон нь бидний хамгийн том ололт байсан. Үүнийг Цэц ойлгоогүй. Бид хуулиндаа дахин гар хүрэхгүй. Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэдэгт би хувьдаа итгэл үнэмшилтэй байгаа тухайгаа хэлж гишүүдийн зарим асуултад Байнгын хорооны гишүүний хувиар хариулт өгч мөн өөрийн саналаа ч хэлж байсан.
С.Баярцогт: Санал хаягддаггvй хамгийн сайн нь

Мажоритараас пропо­рциональ руу шилждэг заалтыг Герман зэрэг олон оронд хэрэглэдэг. Энэ хэлбэр бол иргэдийн өгсөн санал хаягддаггүй хамгийн сайн нь. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй байхыг уриалж байна.

Д.Одбаяр: Зургаан сар гэдэг бол хуулийн дархлаа

Сонгуулийн хуулийн өөрийнх нь маш сайн дархлаа бол энэ яригдаад байгаа зургаан сар юм. Энэ удаад дээрх хуульд гар хүрвэл дараа дараагийн сонгуулийн зургаан сар дотор хуулинд мөн л гар хүрдэг жишиг тогтчих гээд байна. Мөн цаашид уг хуулийн талаар тодорхойгүй байдал бий болчихоод байна.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих