Путинийг мафийн толгойлогчтой зүйрлэсэн сэтгүүлчийг ОХУ-аас хөөжээ
Их Британийн The Guardian сонины Москва дахь сэтгүүлч Люк Хардинг саяхан эх орондоо буцаад ажилдаа орох гэтэл гаалиар нэвтрүүлэхийг нь хориглосон байна. Түүний виз болон бусад бичиг баримт хуулийн дагуу атал гаалийнхан хар тамга дараад дахин хэзээ ч оруулахгүйгээр буцаажээ. Үүний цаана Оросын эрх баригчид байна гэх таамаглалыг Британийн сонинд дэвшүүлсэн байна. Учир нь Люк Хардинг нь Оросын эрх баригчидтай холбоотой дуулианыг удаа дараа нийтлүүлсэн сэтгүүлч ажээ.
Тэрбээр хэдэн сарын өмнө Ерөнхий сайд Владимир Путинтай холбоотой мэдээллийг Wikileaks сайтад тавьсан байна. Уг нийтлэлд “Путин нь ОХУ-ын төрийг мафийн бүтэц зохион байгуулалттай болгож, өөрөө толгойлогч нь болсон. Одоо Ерөнхийлөгч Медведев гэх утсан хүүхэлдэйг удирдаж, Орос орныг өөрийн гартаа улам чанга атгасаар байна” хэмээжээ.
The Guardian сонины ерөнхий редактор Алан Русбриджер дээрх хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт хандсан байна. Тэрбээр энэ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулж, улмаар ардчиллын хөгжилд сөргөөр нөлөөлөх болно хэмээн тайлбарлажээ.
URL: