Ирэх жил Завхан аймгийн 90 жилийн ойг 2222 морин хуурчын тоглолтоор эхлүүлнэ

Өнгөрсөн жил Завхан аймгийнхан олз омог ихтэй байж Улаанбаатр хотод “Завханы өдрүүд”-ийг зохион байгуулсан. Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас ардын язгуур урлаг, өв соёлоо хойч үедээ өвлүүлэх, хүүхэд залуусыг мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах иргэн болгон төлөвшүүлэх үүднээс “Гурван тулгуурт бодлого”-ыг хэрэгжүүлж эхлүүлээд байгаа.

Энэхүү бодлогын хүрээнд морин хуур, шатар, компьютер гурвыг аймгийнхаа хүүхэд залууст онцгойлон сургаж байгаа ажээ. Энэ онд аймагтаа 3333 хүүхэд оролцуулсан шатрын тэмцээн зохион байгуулж байна. Уг тэмцээн өнгөрсөн бямба гаригт эхэлсэн бөгөөд аймгийн төв болон сумдын 30 сургуулийн 105 ангийн сурагчид оролцож байна. Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав “1952 онд Куба улсад 5000 шатарчин тоглосон гэдэг. Тэгвэл бид ирэх онд 6666 хүүхэд тоглуулахаар төлөвлөж байгаа.

Манай аймгийн дунд сургуулийн сурагчдын 75 хувь нь шатар тоглож сурсан. Үлдсэн хэсэг нь тун удахгүй шатрын спортод дурлан татагдана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Түүнчлэн, ирэх онд  болох  Завхан аймгийн 90 жил, Хүннү гүрний 2222 жилийн ойг угтаж, баяр наадмыг 2222 морин хуурчийн тоглолтоор эхлүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Мөн 6666 шатарчнаа хооронд нь өрсөлдүүлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих