Оклахома мужид хар салхи дэгдэн 5 хүний амийг авч, олон хүн гэмтлээ

Бямба, ням гаригуудад АНУ-ын баруун зүгийн мужуудад хуй салхи дэгдэн Оклахомад 5 хүн амь эрсдэн, 29 хүн бэртэж гэмтсэн талаар албаныхан мэдээлэл хийлээ.

Уг хүчтэй салхины нөлөөгөөр эмнэлэг, байшин барилгууд болон олон зуун, олон мянган өрх орох оронгүй болжээ. Энэ талаар АНУ-ын үндэсний цаг уурын хүрээлэн маш аюултай хар салхи амралтын өдрүүдэд болохыг  баасан гаригт анхааруулж байжээ.

АНУ-ын үндэсний цаг уурын хүрээлэн бямба гариг болон ням гаригийн үүрээр Оклахома, Канзас, Небраска, Лова мужуудад хар салхи үүсэж болзошгүй талаар 121 мэдээлэл хүлээн авчээ.

Хар салхи энэ бүсэд үргэлжлэх хандлагатай байгаа бөгөөд цаг уурчид ням гаригт болсон шиг маш аюултай байдал Висконсин, Миннесота, Айовад болно хэмээн үзэж байна.

Таван сая орчим оршин суугчид Висконсиноос Техас руу амиа хамгаалахаар шилжиж байна хэмээн цаг уурч Александр Стиле хэллээ.

АНУ-д хар салхины улирал энэ жил эрт эхэлж байгаа бөгөөд үүний уршгаар баруун болон өмнөд мужуудад энэ он гарснаас хойш 50 гаруй хүн амь эрсдээд байна. Мөн энэ сарын эхээр Техасд олон удаагийн хар салхины нөлөөгөөр  10 гаруй хүн бэртэн, хэдэн тэр бум ам.долларын хохирол гарч байсан.

Т.Од


URL:

Сэтгэгдэл бичих