Архиа их ууж, нохойгоо тааваараа устгах уу? Г.Эрдэнэбат засагаа…
Дарханы засаг дарга эрхэм Г.Эрдэнэбат гуай шинэ жилээр шижгэнэтэл хундага тулгаж байх хооронд сүрэг нохойн хоол болох шахсан бүсгүй 80 гаруй оёдол тавиулсан байна.
Залуухан халуухан Дарханчууд засаг даргын ажлын алба муу ажиллаж байгаад ам муутай байсан гал дээр энэ явдал тос нэмж тэр бүү хэл нохойн сүрэгт бариулсан бүсгүй жирэмсэн байсан байна.Харамсалтай нь ажлаа хийж нохойгоо устгах нөхдүүд нохойгоо хайрласан уу? Засаг дарга архи ууж алга болоод сумны мөнгийг нь өгөөгүй юм уу бүү мэд. Монголын нэгэн бүсгүй хэвлий дэх үрээ алдаж, 80 оёдол тавиулан үүрдийн эрэмдэг зэрэмдэг хүн шарх сорвиндоо баригдан энэ хорвоог туулах боллоо.
Энэ явдалд Дарханчууд туйлын их дургуйцэж байгаа бөгөөд аймгийн телевизүүдээр удаа дараа шүүмжилж ажилдаа анхаарч эзэн болохыг шаардсан авч олигтой ахиц гарахгүй Дарханы гудамжаар нохдын сүрэг ээлжит “ан” хийхээр гүйлдсээр л…
URL: