Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН

Монгол улс  төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас татгалзаж, хувийн өмч давамгайлсан зах зээлийн  эдийн засагт шилжихээ  зарлаад даруй 20 жил өнгөрч байна. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь хөрөнгийн зах зээл. Нэг үгээр хэлбэл аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн пассив хөрөнгө,хувьцаа эзэмшигчдийн  хөрөнгөөс бүрддэг гэсэн үг. Хувьцаа  санхүүгийн зах зээл, хөрөнгийн бирж дээр чөлөөтэй хөвж зах зээлийн үнээр чөлөөтэй арилжаалагдаж  тухайн компанийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж байдаг.  Зах зээлд хувьцааг гаргахдаа  тухайн  төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж,  үл хөдлөх хөрөнгө буюу нөөц нь баталгаажсан эрдэс баялаийн ордыг барьцаалж гаргадаг.
Тэгвэл өнөөдрийн байдлаар монголын эрдэс баялгийн нөөцийг барьцаалсан   30 гаруй  гадаадын  хөрөнгө оруулалттай хайгуулын компанийн  45 тэрбум ам. доллараар үнэлэгдэх  хувьцаа  гадаадын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж  байна.  Тэдгээрийн нэг нь, Монголын эрдэс баялгаар баталгаажсан хувьцаа гаргаж арилжаалан олсон   хөрөнгө оруулалтаа, Монголын Засгийн газартай байгуулсан   хөрөнгө оруулалтын гэрээнд  хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээл болгож, санхүүгийн луйвар хийж,  дуулиан тараад байна.
Энэ шахааны бизнес хийгээд байгаа эрхэм бол  Оюутолгойн зэс алт, Овоот толгойн нүүрсний баялгаар барьцаалсан хувьцааг Торонто, Нью-Йорк, Австралийн  хөрөнгийн биржүүд дээр арилжаалж ТЭРБУМТАН болтлоо хөрөнгөжсөн , Оюутолгой төслөөр овоглосон  Айвенхоу майнз корпорацийн  захирал, хорт боб хочтой  Фридланд юм. Энэ хүний компаниа байгуулж, тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн түүх  Монголын эрдэс баялагтай салшгүй холбоотой юм. Энэ Канад , Гонконгийн харьяат ноён  анхны компаниа  1994 оны нэгдүгээр сарын 25  өдөр Бритиш колумбын компанийн хуулийн дагуу  10000 ширхэг хувьцаатай, Энэтхэг-Хятадын Алтанталбай нэртэй бүртгүүлсэн байдаг. 1997 онд компанихаа  хувьцаат  хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор, Юконы бизнесийн корпорацийн хуулийн дагуу  компаниа бүртгүүлж, корпорацийн нэрийг Айвенхоу майнз гэж нэрлэн, хязгааргүй тооны энгийн, хязгааргүй тооны давуу эрхийн нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах эрхтэй болсон байна.
Авенхоу майнз компанийн 1994-2001 оны санхүүгийн үйл ажиллагааны товчооноос харахад  1999-2001 онуудад  27 сая долларын ашигтай ажилласан ба корпорацийн  алдагдал 3,3 саяаас 85 сая ам доллар хүртэл нэмэгдэж нэгж хувьцаанд оногдох цэвэр алдагдал  0.32 доллороос  0.66 доллар болж өссөн байна. Австралид нэг жижиг зэсийн мөн төмрийн уурхай ажлуулдаг тэдгээрээс олсон орлого нь корпорацийн зардлыг ч  санхүүжүүлэх хөрөнгөгүй болох нь санхүүгийн тайлангаас харагдаж байна.
Айвенхоутайнз компаний үйл ажиллагааны ашиг орлого, 1994-2001 он хүснэгтэд  сая доллар
Үзүүлэлтүүд
2001
2000
1999
1998
1997
1996
1995
1994
1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ашиг,
Орлого
75.3
22.5
20.6
-
-
-
-
-
Үйл ажиллагааны зардал
52.8
8.2
9.5
-
-
-
-
-
Элэгдэл хорогдол
12.7
4.5
3.9
0.3
0.6
0.6
0.1
-
Үйл ажиллагааны ашиг
10
10
7.2
-
-
-
-
-
2. Үйл ажиллагааны бус зардал
Хайгуулын зардал
7.2
5.3
6
9.7
12.4
9
15.8
0.9
Удирдлагын зардал
6.2
5.9
6.6
7
12.3
11.2
5.6
2.8
Уурхайн өмч, хаалтын зардал
3.7
2.5
3.2
13.5
-
-
-
-
Үндсэн хөрөнгө, хорогдуулга
59.2
11
0.5
43.4
90.3
-
-
-
Үйл ажиллагааны  цвэр ашиг,
үйл ажиллагааны алдагдал
85
17.9
7.6
63.1
116.9
17.3
20.8
3.3
3. Үйл ажиллагааны мөнгөн
гүйлгээний зарлага
13.2
3.5
5.8
21.2
44.6
17.2
20.8
3.3
хөрөнгө оруулалт,
салбар нэгж худалдан авах
�.4
1.8
0.6
6.4
73
72.2
17.8
11.4
Үндсэн хөрөнгөхудалдан авах              11.5
2.7
3.7
27.5
38.9
42.1
3.5
0.3
Нэгж хувьцаанд ногдох
цэвэр алдагдал
$0.66
$0.24
$0.10
$0.88
$1.68
$0.32
$0.58
$0.32
Гүйлгээнд гаргасан хувьцааны
жигнэсэн дундаж�00 -аас
128.866
74.491
76,000
71.705
69.583
54.063
35.862
10.313
Фридландын  Оюутолгой ордын лицензийг  эзэмшсэн  түүх  бас  их сонин.  1994  онд Америкийн  Магма коппер  компани  Монголын  60 гаруй  зэсийн илрэлтэй  цэгүүдэд хайгуулын  тандалт судалгаа  хийж  Өмнийн говийн  Оюутолгойн районд  зэсийн нарийвчилсан хайгуул хийхээр  төлөвлөж байжээ.  Энэ  талбайгаа  Магма коппер  компани 1996  онд  Австралийн зэсийн магнат Б ЭЙЧ П  компанид худалдсан байна.    Б ЭЙЧ ПИ компани 1996 оны 9-р сараас  эхлэн  1999  оны дуустал  Оюутолгойн  районд  1350  квадрат  км  талбайд эрэл хайгуул, тандалт  судалгаа, гүний өрөмдлөгийн  ажил явуулсан байна.  2000  онд  Фриндланд  Африкаас хөөгдөж  Монголд  ирээд  Б ЭЙЧ ПИ  компанихантай  уулзаж  тэдний  энэ  Оюутолгойн  талбайд  хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх, олсон  баялгийг хамтран хувааж  эзэмших хэлэлцээр хийж  Монголд  хайгуулын ажил хийх  эрх олж  авсан  байна.
Чухамхүү энэ цаг мөчөөс л ноён Фридланд    Айвенхоу майнз АМ  корпорацийн охин компани болох Айвенхоу майнз  Монголиа  инк  компаниа АММИ   Монголд байгуулж энэ  компаниар дамжуулан Монголд хайгуулын лиценз худалдан авах, хайгуулын ажил гүйцэтгэж  монголын эрдэс баялагт эзэмшил тогтоох бизнесээ цэцэглүүлж эхэлсэн байна.
АММИ  компани   2000 оны 5-р сараас  2001 оны 12 сард  Оюутолгойд 25000  метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж    3,8 сая доллар зарцуулжээ.  Энэ хайгуулын ажлын үр дүнгээр   2001 оны эхний хагаст  АМ корпораци  44,6 сая энгийн хувьцаа  гаргаж, 2002 онд компаний энгийн хувьцаагаа  72,7  сая ам доллар хүртэл өсгөж, энэхүү хувьцааны борлуулалтаас орсон  санхүүжилтээр  АММИ-ийн хайгуулын ажлыг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлсэн  байна.  2002 оны 1-р сард Оюутолгойн лицензийг 37 сая ам доллараар  ВНР компаниас  худалдан авч,  2 хувийн роялтийг эргэн төлөх нөхцөлтэйгээр  100 хувь  Айвенхоу майнз компанийн эзэмшилд шилжүүлж авсан. 2001-2002 онд нэмж  50000  квадрат  км хайгуулын лиценз эзэмших эрх олж авч хайгуулын ажилд 72,8 сая ам доллар зарцуулсан байна.  2002 оны 5 сарын 8 өдөр  Оюутолгойн хайгуулын ажлын үр дүнд  0.52 гт алт, 0.41%  зэс агуулсан  588 сая тн хүдэрт  10 сая унци алт, 5,3 сая  тонн зэсийн нөөц тогтоосон тухайгаа  Торонтогийн хөрөнгийн биржийн  хувьцаа эзэмшигчдэд анх удаа  нээлттэй зарлажээ.
Оюутолгойн хайгуулын ажлыг  эрчимжүүлэх зорилгоор АМ корпораци  2003 оны ,1-р сард  29.4 сая энгийн 60 сая  давуу эрхийн хувьцааг нэг бүрийн 3 канад долларын үнэтэй гаргасан  ба  2001 оноос  2002 оны эхний  улиралд  Фридландийн компанийн Монгол дахь эрдэс баялгийн эзэмшил болон хайгуулын  лицензийн  талбай 90 мянган кв км хэмжээнд хүрчээ.
2003 оны санхүүгийн жилд 241 сая ам доллар санхүүгийн эх үүсвэрийг Оюутолгойн эрдэс баялгийн хувьцааны борлуулалтаас босгосон үүнээс 50 сая долларыг   Монголын Засгийн газар  бонд худалдаж авахад, 21 сая долларыг  ВНР-ээс худалдаж авсан Оюутолгойн   лицензийн төлбөрт, 59 сая долларыг Монгол ээзэмшиж байсан хайгуулын талбай дахь хайгуулын зардалд, 8,5 сая  долларыг  Монголоос гадуурхи хайгуулын гадаад зардал үлдэгдлийг нь бусад төрлийн хөрөнгө оруулалтад тус тус зарцуулжээ.
2004 оны 1-р1 сард   Энтрии гоулд  компанийн эзэмшлийн 40000 га талбайд хайгуул хийж илэрсэн нөөцийн  80 хувийг Айвэнхоу майнз, 20 хувийг Энтрее гоулд компани эзэмшихээр тохиролцож ашиг хуваах гэрээ байгуулсан ба Энэ гэрээгээр  Айвэнхоу майнз компани  8 жилд 35 сая долларын өртөг бүхий хайгуулын ажил хийх үүрэг хүлээж,  Энтрее гоулд  компанийн Торонтогийн ХБ дээрх  4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдаж авчээ. 2004 онд АММИ компани   Монголд  11.8 сая га талбайд хайгуулын лиценз эзэмшидэг болсон байна. Мөн АММИ компани  2004 онд Нарийн сухайтын нүүрсний ордыг илрүүлж нөөцийг тогтоосон байна. 2004 оны санхүүгийн жилд АММИ компани  Монголын ЗГ-ын бондын 50 сая ам долларын эргэн төлөлтөөс  20 сая долларыг ВНР  лицензийн төлбөрт, үлдэгдэлийг хайгуулын зардалд зарцуулсан ба  2004 онд  20 сая энгийн хувьцааг 5.32  ам доллар 7 канад доллар  борлуулж , 100.6 сая  канад долларын хөрөнгө төвлөрүүлж,  үүнээс  90.9 сая канад доллар буюу 82.2 сая ам долларыг Оюутолгойн хайгуулын зардалд зарцуулжээ.
АМ корпораци 2005 оны 7-р сард  19,75 сая ширхэг хувьцааны борлуулалтаас 158 сая канад долларын  цэвэр санхүүгийн орлого олжээ. Мөн 2005 онд  Нарийн сухайтын нүүрсний ордод 124  сая тонн  баталгаат, 33.8 сая тонн боломжит зэргийн өндөр каллорийн нүүрсний нөөцийг тогтоож  Австралийн болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлжээ.
АМ корпораци 2006 оны 10-р сарын 18  Рио Тинто  компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж  Энэхүү гэрээгээр  Рио Тинто компани Айвениоу майнз компаний 37,1 сая хувьцааг  нэг бүрийн 8.18 доллараар худалдан авч  компаний нийт хувьцааны  9,92  эзэмших тохиролцоонд хүрсэн байна. Мөн Оюутолгой төслийн санхүүжилтийн 90 хувь  хариуцан  нийт 1,5  тэрбум ам. долларын  хөрөнгө оруулахаар тохиролцжээ.
2006 оны 2  улиралд  Айвенхоу майнз компани  өөрийн эзэмшлийн нүүрсний хайгуулын 1,68 сая га талбай бүхий  36 лицензийг  Айшиа гоулд компанид шилжүүлсэн байна.
АМ корпораци 2006 оны 4-р сард  18,4 сая энгийн хувьцааг гаргаж 159 сая доллар,  РиоТинто компанид  37,1 сая энгийн хувьцааг борлуулж  296,8 сая долларын цэвэр санхүүгийн эх үүсвэр босгожээ.
2007 онд Нарийн сухайтын овоот толгойн нүүрсний ордын нөөцийг 149.6 сая тонн хүртэл нэмэгдүүлж энэ нөөц  дээр хувьцаа гаргаж борлуулан  117,9 сая долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн байна. Энэ  компаний хувьцааны  80.5 хувийг Айвенхоумайнз компаний эзэн Фридланд  эзэмшидэг бөгөөд   2007 оны 5 сард  Айвенхоумайнз компани  Овоот толгойн нүүрсний  нөөцийг  Соусговисаундс   компанид шилжүүлэн  энэ компаний нэр дээр 57 сая энгийн 25.5 сая давуу эрхийн хувьцаа гаргажээ.
Мөн АМ корпораци 2007 оны 10 сард  Рио Тинто компаниас  АМ корпорацийн эзэмшилийн  Оюутолгой төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр  3 жилийн хугацаатай, АМ корпорацийн 45.8 сая энгийн хувьцаанд хөрвөх   350 сая ам. долларын зээлийг жилийн либор  дээр 3.3%  нэмэгдүүлсэн хүүтэйгээр зээлдэж авсан ба  Рио Тинто компани  2007 онд 150 сая,  2008 онд 200 сая долларын санхүүжилтийг тус тус хийжээ.   2008 оны 1-р сард  Соусговисоундс компани  117 сая канад долларын энгийн хувьцааг гаргасан  байна.
2009 оны 10 сард  РиоТинто  компани  Айвениоумайнз компаний 46,3 сая  энгийн хувьцааг 388 сая доллараар шилжүүлэн авсан ба Монголын ЗГ-тай  Оюутолгой  төслийн хөрөнгө оруулалтын гэрээ  байгуулагдсантай холбогдуулан РиоТинто  групп  Айвенхоумайнз компаний энгийн  хувьцаны 46.5 хувийг  худалдан авах замаар  Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын 90%  хариуцахаар болсон байна.
2009 оны 11 сард Фридланд  Соусговисаундс  компанийхаа 27 сая энгийн  хувьцааг  Хятадын хөрөнгө оруулалтийн корпорацид 500 сая ам. доллараар зарж, үүнээс  Монголын ЗГ  төлөх татварын урьдчилгаа  275 сая ам долларыг жилийн  6-7 хувийн хүүтэйгээр  хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлөөр Монголын ЗГ зээлджээ.
2009 онд нийт 912.6 сая долларын санхүүгийн эх үүсгэвэр босгосноос 388 сая долларыг  РиоТинтогоос , 485 сая долларыг  Хятадын  хөрөнгө орууалтын корпорацаас Соусговисоундсийн хувьцаанд хөрвөх зээл хэлбэрээр, 37.6 сая долларыг зээл хэлбэрээр  тус тус төвлөрүүлж Оюутолгой төслийн 2010 оны 911 сая ам долларын хөрөнгө оруулалтыг  баталгаажуулсан байна.
АМ корпораци Рио Тинто компаний стратегийн түншлэлийн  гэрээний дагуу Рио Тинто корпораци 2010 оны 9 сард АМ корпорацийн   40,1 сая хувьцааг 400,8 сая доллараар худладан авч нйит хувьцааны 34 хувийг , 2011 оны 3 сард 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж нйит хувьцааны 42.1 хувийг,  2012 онд 1,2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийж нийт хувьцааны    49%   Рио Тинто  эзэмшихээр тохиролцсон байна. Энэхүү гэрээгээр Рио Тинто  Оюутолгой төслийг санхүүжүүлэхэд  2010 онд  1,4  тэрбум  ам долларын хөрөнгө оруулалт хийсэн ба 2011  онд 2,3 тэрбум ам доллар, 2012 онд  2 тэрбум ам доллар, 2013 онд  200  сая ам долларын  хөрөнгө оруулалт хийх  шаардлагатай  байна.
АМ корпорацийн  Монголд хайгуулын үйл ажиллагаа  эхлүүлсэн  2002-2010 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн товчооноос  харахад  ноён Фридланд Монголын  Оюутолгойн зэс, алтны баталгаат нөөц,  Овоот толгойн  нүүрсний нөөцийг  барьцаалан Торонто, Нью Йорк, Австралийн хөрөнгийн биржүүд дээр гаргасан хувьцаа 205.1 саяаас 568.6 сая хүртэл 2.5 дахин өссөн,Монгол дахь эрдэс баялгийн өмч  6.8 саяаас  1,3 тэрбум ам доллар , Фридландийн эзэмших хувьцаат хөрөнгө 400 саяаас  1.5-2.8 тэрбум ам доллар болж  Дэлхийн тэрбумтануудын жагсаалтад нэр нь 130 дугаарт бичигдсэн Монголын ард түмний баялгаар хөрөнгөжисөн , Монголоос төрсөн анхны долларын ТЭРБУМТАН  хөрөнгөтөн болжээ. Тийм учраас Монголчууд  төвдийн лам нарт Далай лам хэргэм олгодогын нэгэн адил, Монголын ард түмний баялагаар хөрөнгөжисөн Канад улсын иргэн Фридландад Монголын анхны долларын Тэрбумтан цол өргөмжилж, Оюутолгойн хувьцааны  10 хувийг монголын ард түмэнд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх санлыг  Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн дэмшүүлж  байна.
Эрдэс баялгийн Үндэсний нийгэмлэгийн тэргүүн    Х.Владимир
Үзүүлэлтүүд
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ашиг,
Орлого
87
89.7
3.1
36
79.8
Үйл ажиллагааны зардал
64.1
75.9
Элэгдэл хорогдол
11.5
10.8
Үргэлжилсэн үйл  ажиллаганы ашиг алдагдал
21.4
23
38.5
44.2
Зогсоогдсон үйл ажллагааны ашигалдагдал
4.5
35.9
19.6
31.9
34
3.6
6.6
Гадаад валют, ХО  хувьцааны  олз
4.6
7.8
0.4
11.9
201.4
35.5
8.7
Үйл ажиллагааны ашиг
11
3
30.5
66.7
58.5
88
235.4
67.9
95.1
2. Үйл ажиллагааны бус зардал
Хайгуул, уурхайн  зардал
33.9
67.9
98.2
127.2
213
304
260.3
177.1
218.6
ҮҮнээс Оюутолгой хайгуул
18
59.7
71.8
102.8
14.2
14.595
Оюутолгой уурхай
147.2
245.52
155.999
107.381
83.4
бусад талбайн хайгуул
13.7
13.7
37
29.4
6.56
2.004
2
Овоот уурхай
14.76
44.7
21.499
49.2
Удирдлагын зардал
12.4
17.5
22,8
23.8
28.2
27.1
27.5
45.8
84.4
үйл ажиллагааны алдагдал
30.2
72.9
94.5
89.7
198.7
457.7
184.1
280.2
211.5
Нэгж хувьцаанд ногдох алдагдал
$0.16
$0.33
$0.32
$0.29
$0.59
$1.22
$0.49
$0.72
$0.42
Торонто ХБ зарласан Оюутолгойн зэс,
алтны  нөөц , хүдэр, сая тн
588
2111.2
2206
2399
2784.5
3544.5
760
3754.5
Алт, сая  унци
10
18.7
44.2
27.2
31.65
45.19
13.39
46.36
Зэс, сая Lb
5.3
26.8
20.73
59.82
70.91
78.91
8
81.29
Овоот толгойн Нүүрсний нөөц, сая тн
158
178.7
193.7
283.3
Хэрүга зэс алтны ордын нөөц, хүдэр сая тн
2310
Алт, сая  унци
24,000
Зэс, сая Lb
17,840
Айвенхоумайнз корпорацийн 2002-2010 онуудын    Санхүүгийн тайлангийн товчоо , сая доллар
Үзүүлэлтүүд
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
1. Актив хөрөнгө
Мөнгөн хөрөнгө
35.4
108.2
112.4
101.7
363.6
145.7
384.1
965.8
1264
Эргэлтийн хөрөнгө
22
126.9
142.5
127.6
364.7
65.7
402
597.9
445
Уурхайн  өмч
160.2
154.9
Эрдэс баялагийн өмч
6.8
49.8
54.4
85.7
101.9
225.6
199.3
218.7
1332.6
Үүнээс :   Оюутолгой
5.8
42.9
42.99
71.6
87
196.2
98.2
96.7
1005
Бусад хайгуул,Овоот толгой
0.16
3.2
2.6
3
63.1
83.32
246.5
Нийт актив хөрөнгө
276.1
455.7
376.2
396.8
703.1
530
742.2
1534.7
3218.5
2. Пассив хөрөнгө
Урт хугацаат өр төлбөр
11
11.8
16.3
18.4
36.8
142.9
354.4
583
248.3
Өр төлбөрийн дүн
89.8
120.5
65.7
32.2
49.3
279.9
424.9
1055.6
1402
Хувьцаа эзэмшигчийн өмч
186.3
335.3
306.8
355.6
653.8
250.2
296.5
479.1
1816.4
Гүйлгээнд гарсан хувьцаа
205163382
265440052
292870998
315900668
373463637
375073433
378045013
425447552
568560669
Хувьцааны балансын үнэ
522.199
719.3
868.6
994.4
1462.039
1477.457
1485864
1886.789
1813.833
Нэмж төлөгдсөн хөрөнгө
$1.51
$0.40
$16.28
$25.17
$33.71
$52.65
$293.49
$348.50
$1,303.60
Давуу эрхийн хувьцаа, үнэ
26.516
49.975
23.062
26.619
32.56
27.386
11.832
Балансын ашиг,алдагдал
367.477
440.465
580.9
670.7
878.182
1335.895
1520.008
1800.179
2913.576
3. Хувьцааны эзэмшил
Нэмж гаргасан хувьцаа
31342260
45990970
27500000
23029500
55569900
1609796
2728808
47401539
143113111
ХБ арилжаалагдсан хувьцаа
87968463
294873553
217279374
209346956
369592877
268284537
324562510
274184452
290867850
Улиралд  доод дээд тоо, сая
14.8-23.6
38.8-139.8
36.4-74.2
42.1-63.7
82.2-127.9
52.9-78.0
57.7-101.5
92.3-109.3
54.8-81.3
Зах зээлийн доод дээд үнэ $
2.03-3.65
2.85-15.30
4.85-11.30
7.75-11.25
6.37-13.18
9.18-18.00
2.06-13.54
3.20-15.85
15.1-30.28
Фридланд эзэмших  хувьцаа
100758334
100758334
100834334
101470255
101772370
101601885
97731387
97609361
102512138
Нийт хувьцаанд эзлэх хувь
50.59%
44.44%
37%
34.54%
27.12%
27%
25.80%
22.10%
15.68%
Рио Тинто  эзэмших хуьцаа
37100000
37100000
37333657
83394356
275174370
нийт хувьцаанд эзлэх хувь
9.92%
9.92%
9.92%
19.70%
42.09%
Монголын ЗГ 34%  хяналтгүй хувьцаа, 338.080 сая доллар
35775661
нийт хувьцаанд эзлэх хувь
5.47%
Хувьцааны зах зээлийн үнэ
55.506
191.2
154.2
123.6
467,597
15.418
8.407
400.925
1492.132

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих