Ардчиллын үнэт зүйлсийн аянд залуус нэгдсээр байна

Ардчилсан Залуучуудын Холбооноос ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өрнүүлж буй “Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдэж байна” аяны үйл ажиллагаа Хэнтий аймгийн төв Өндөрхаан Сүхбаатар аймгийн төв Баруун урт Нийслэлийн Багахангай дүүрэгт зохион багуулагдлаа  тус арга хэмжээний үеэр нийт 2000 орчим залуучууд  ардчиллын үнэт зүйлс дор нэгдэхээ илэрхийлж гарын үсгээ зурсаны дээр олон зуун  залуучууд Ардчилсан намын гишүүнээр элсэн намын батлах гардан авлаа.

Залуучууд ардчиллын үнэт зүйлд нэгдсэний дээр нийгэмд иргэдийн хүний эрх   эрх чөлөө зөрчигдөж шударга ёс, тэгш эрх зэрэг ардчиллын үнэт зүйлс алдагдаж авилгал хээл хахууль зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлүүд их байгааг шүүмжилж ярилцлаа.

Хэнтий аймагт болсон арга хэмжээнд  АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүн, Хэнтий аймгийн АЗХ-ны дарга М.Хүдэрбаатар оролцсон бөгөөд “Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдэж байна” аяны үйл ажиллагаа Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо сумдад үргэлжилэх юм байна.

Сүхбаатар аймгийн АЗХ нь 9-н үнэт зүйлд нэгдэж буйгаа чуулганы үеэр илэрхийлж өөрсдийн тодорхойлсон салбаруудын 9-н залуугаар уриалга гаргуулж залуучуудаа нэгдэн ажиллахыг уриалсан юм. Энэхүү 9-н үнэт зүйл нь Сүхбаатар аймгийн АЗХ-ны цаашид баримталж ажиллах ерөнхий ажлын төлөвлөгөө байх юм.

Багахангай дүүргийн Ардчилсан Залуучуудын Холбооны зохион байгуулсан үнэт зүйлсийн аянд АЗХ-ны Дэд Ерєнхийлєгч Ц.Баатархүү, Нийслэлийн болон Налайх дүүргийн АЗХ-ны удирдлагууд намынхаа залуучуудтай санал бодлоо солилцсон юм.

Ардчиллын үнэт зүйлсийн аянд оролцсон  залуучууд Ардчилал, хүний эрх, эрх чөлөө шудрага ёсны төлөө тууштай байж үнэт зүйлсийн төлөө нэгдэж байхаа илэрхийллээ


URL:

Сэтгэгдэл бичих