Шvvхээр шийдвэрлэгдсэн хар тамхины хэрэг єсчээ

Улсын хэмжээнд сvvлийн 5 жилийн байдлаар буюу 2007-2011 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгvvлэгчдийн талаарх судалгааг Улсын Дээд шvvхийн Судалгааны тєв гаргажээ. Дээрх хугацаанд энэ тєрлийн 28 гэмт хэрэгт 66 хvн ял шийтгvvлсэн байна.

2007-2010 оны байдлаар шvvхээр шийдвэрлэгдсэн “хар тамхины” гэмт хэргийн тоо харьцангуй тогтвортой буюу 2007 онд 3 гэмт хэрэгт 16 хvн, 2008 онд 2 гэмт хэрэгт 8 хvн, 2009 онд 4 гэмт хэрэгт 8 хvн, 2010 онд 5 гэмт хэрэгт 7 хvн тус тус ял шийтгvvлжээ. Харин 2011 онд 14 гэмт хэрэгт 27 хvн ял шийтгvvлсэн нь ємнєх 4 жилийн тоотой тэнцvv байна. Энэ нь єнгєрсєн онд шvvхээр шийдвэрлэгдсэн хар тамхины гэмт хэргийн тоо ихээхэн єссєнийг харуулж байгаа юм.

Сvvлийн 5 жилийн байдлаар энэ тєрлийн гэмт хэрэгт шийтгvvлсэн 66 хvний 32-т нь хорих, 31-д нь баривчлах, 2-д нь албадан ажил хийлгэх, 1-д нь торгох ял оногдуулсан байна. Судалгаанаас vзвэл 19-30 насны залуус хар тамхины гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй олон байгаа аж. Тухайлбал, сvvлийн 5 жилийн байдлаар энэ тєрлийн гэмт хэрэгт дээрх насны 50 залуу ял шийтгvvлсэн нь нийт ял шийтгvvлэгчдийн дийлэнх олонхийг буюу 75.8 хувийг эзэлж байгаа юм. Мєн насанд хvрээгvй буюу 17-18 насны 2 хvн хар тамхины хэрэгт ял шийтгvvлжээ.

Хар тамхины хэрэгт ял шийтгvvлэгчдийн олонхи нь буюу 44 нь бvрэн дунд боловсролтой байгаа бол 14 нь дээд, 1 нь тусгай дунд, 4 нь суурь, 3 нь бага боловсролтой байна.

Мєн энэ тєрлийн хэрэгт ял шийтгvvлэгчдийн 20 нь эрхэлсэн ажил сургуульгvй хvмvvс, 14 нь оюутан, 32 нь бусад хvмvvс байгаа юм.

Сvvлийн 5 жилийн байдлаар хар тамхины хэрэгт ял шийтгvvлсэн хvмvvсийн дотор гадаадын иргэн 5 байгаа бол эмэгтэй хvн 7 байна.


URL:

Сэтгэгдэл бичих