Ч.Улаан: Сайд Ц.Нямдорж хариуцлага хүлээх ёстой

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байр суурь, албан тушаал дахиад ганхаж эхэллээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдах үеэр халдашгүй байдлаа “эвдүүлж”, цагдаа нарын түрэмгийлэлд өртсөн гишүүдийн нэг Ч.Улааны мэдэгдэл Ц.Нямдоржид хаяглагдсан байлаа. Тэрбээр цагдаагийн дарга нартай хариуцлага тооцож, огцруулах асуудлыг тавьсны дараа ХЗДХ-ийн сайдтай ч хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзжээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Загджав МАН-ын бүлгийн хурлаар дээрх хэрэгтэй холбоотойгоор Ц.Нямдоржид хариуцлага тооцож, огцруулах талаар ярьж байсан ч газар аваагүй. Хариуд нь Ц.Нямдорж сайд би үүнийг мэдээгүй, өглөө/Н.Энхбаярыг баривчилсан өглөө/ ирээд л мэдлээ гэж хэлээд хэвлэлээр яриад явсан билээ. Гэвч хийх ажлаа хэвлэлээс л мэддэг Ц.Нямдоржийн албан тушаал, ажил үүргийг найган ганхуулсан дараагийн тэмцэл Ч.Улаан гишүүний идэвх, зүтгэлээр өрнөх бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих