Б.Баабар : “Датаком”-ын толгой компьютерээс байнга намайг муулсан сэтгэгдэл бичдэг

Нийтлэлч Б.Баабар өөрийн бичсэн нийтлэлийн доорх сэтгэгдэлд ихэд ач холбогдол өгөн, уншдаг гэнэ.

Тэр бүү хэл сэтгэгдэл бичигдэхгүй болохоор  бичсэн нийтлэлийг нь хүн уншихаа больчихсон юм шиг сэтгэгдэл төрдөг аж.
Тэрээр өөрийнх нь бичсэн нийтлэлд сэтгэгдэл бичигдийн талаарх хэвлэлд өгсөн ярилцлагадаа ” Над дээр идэвхтэй бичдэг найм есөн сэтгэгдэлчин бий, би бүгдийг нь мэднэ.

Жишээ нь “Галт гарди” гэж нэг компаниас байнга бичдэг. Нус нь уруулаа давчих­сан нэг өрөвдмөөр амьтан байна билээ. Японд нэг бий, мэднэ.

Америкт миний эртний таних нэг эр бий. Ажил сургууль байхгүй, айл айл хэсээд л явдаг… Анх сургуульд очсон юм байна, тэгээд бүтээгүй. Тэнд өлсч, даарч, ядарч, хүний нутагт зовж байгаа амьтан. Бас архи уумар болдог, ажилд тогтдоггүй тэнээд л явна. Үгүй тэгээд тэр хүн чинь зовлон зүдгүүрээ тэгж нэг тайлж байна шүү дээ хөөрхий.

“Хужаа” гэж бичиж тайтгардаг нэг өвөр монгол бий.

Датакомын толгой компьютерээс нэг нөхөр байнга бичнэ.

Надтай мөнгөний хэрүүлтэй бас нэг чааваас бий. Сайн ажиглавал цаадуул чинь өөрийнхөө зовлонг бичдэг юм.

Бэлгийн асуудалтай болчихсон бололтой нэг нөхөр Цэнддоо бид хоёрыг байнга “зөнөж” гэж бичнэ.

Хөгжлийн бэрхшээлээс болоод авгай олддоггүй нэг гар бий, тэрээр байнга “мэлхий, квазимодо” гэнэ. Өвөрмонгол, эрлийз хүмүүс “хужаа” гэж их бичнэ.” хэмээн өгүүлсэн байна


URL:

Сэтгэгдэл бичих