МАН-ын гишүүд МАХН руу “гулсахгүй” гэдгээ хэллээ

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг долдугаар сарын 1-нтэй холбоотой улс төрийн намын дарга нарыг хүлээн авч уулзсан хурлын протоколыг нийтэд ил болгосон нь түүнийг баривчлах шалтгаан болсон гэж намынхан нь тайлбарлаж байсан ч хуулийнхан үүнийг үгүйсгэсэн. Түүнээс гадна МАН-ын гишүүд МАХН руу “урваж”, улмаар наймаас дээш гишүүнтэй бүлэг байгуулахаар зэхэж байсан гэх мэдээлэл ч чих дэлссэн юм. Цаашлаад МАН-ын бүлэг, МАХН-ын бүлэг хоёрын аль нь эрх зүйн чадамжтайг “шалгах”-аар бэлтгэл базааж байсан гэх. Энэ талаараа ч Н.Энхбаяр баривчлагдахаасаа цухас дурьдсан гэдэг. Энэ талаар болон тухайн үйл явдлын үеэр газар дээр нь байсан гишүүдээс дараах хариултыг авсан юм.

Ц.ШИНЭБАЯР: ХҮН ЧАНАР ГЭЖ БАЙНА ДАА

-Үйл явдлын тухай хэдийд мэдэж, тэнд очсон юм бэ?

-Үйл явдлын талаар 20.30 цагийн үед телевизээр мэдээлж байхад нь мэдсэн. 21,30 цагт асуудал бишдэж, хуулийн зөвлөх нь мэдээлэл хийсний дараа очсон юм. Манай гэр удирдлагын академийн урд талд байдаг тул ойрхон ч юм, газар дээр нь очиж, байдалтай нь танилцахаар шийдсэн. Хууль биелүүлж болно. Гэхдээ яаран сандарч, балмад байдлаар хүчирхийлэл үйлдэх нь байж болох зүйл үү, үгүй юү. Миний бодлоор эрх баригчдын шүүмжилж байгаа нөхдүүдэд дохио өгөх зорилгоор иймэрхүү балмад үйл ажиллагаа явууллаа гэж ойлгож байгаа.

-Таныг газар дээр нь очиход нөхцөл байдал ямархуу байсан бэ?

-Намайг очиход Н.Энхбаяр дарга АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбаттай уулзаж, нөгөө өрөөнд гишүүд ирчихсэн сууж байсан.

-Та Н.Энхбаяр даргатай уулзсан уу, чухам юу гэж байх юм?

-Заавал хүч хэрэглэж, балмад үйлдэл гаргалгүйгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд асуудлыг тавьж болох байсан. Ямар нэгэн эсэргүүцэл гаргаагүй гэж байсан.

-Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын явах зам нийлэхгүй болоод хоёр салсан гэдэг. Гэтэл тэнд гүйгээд очсон нь ямар нэгэн шалтгаантай ч юм шиг?

-Хууль зөрчсөн бүдүүлэг үйл ажиллагаа болж байхад тухайн хүн хэн байхдаа биш УИХ-ын гишүүний хувьд очих ёстой. Энэ бол УИХ-ын гишүүний үүрэг. Хоёрдугаарт, Н.Энхбаяр дарга бид хоёрт урьд нь муудалцаж, сүйд болсон зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр, хүн чанар гэж байна даа.

Р.РАШ: ГУТАРЧ СУУЛАА

-Үйл явдлыг хараад юу бодогдож байх юм?

-УИХ-ын гишүүний хувьд бид энд хууль батлаад, ярс хийтэл гараа өргөөд суудаг. Амьдрал дээр өнөөх хууль яаж хэрэгжиж байна вэ гэдгийг харж гутарч суулаа. Хүнлэг ардчилсан нийгэм гэдгийг байгуулж, Үндсэн хуульдаа ч үүнийгээ тунхагласан. Хаана байна, нөгөө хүнлэг сайхан ёс. Хүн алдаа гаргасан байж болно. Гэхдээ энэ байдлыг харахад эвгүй л харагдаж байна. Сайн ч бай, муу ч бай Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Энэ хүнд ингэж цэвдэг сэтгэлээр хандаж болохгүй.

-Тухайн өдрийн үйл явдлын талаар хэдийд мэдсэн бэ?

-Орой үйл явдал эхлэхэд л шууд мэдсэн. Манайхаас утасдаж хэлсэн. Би нэлээн зайдуу байсан болохоор очих боломж байгаагүй.

-МАН-ын гишүүд МАХН-д элсэж найман хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулах гэж байсан гэх. Энэ хэр үндэслэлтэй юм бол.Тэдгээр гишүүдийн тоонд таны нэр ч дуулдаж байна?

-Намайг бас Н.Энхбаяртай найз нөхөд гэж зарим нь яриад байна. Тийм зүйл байхгүй. Нэгэн журмын нөхөд явснаас цаашгүй. Н.Энхбаяр дарга бүлэг байгуулах гэж байсан эсэхийг мэдэхгүй. МАХН руу элсэх тухайд би нэлээн дээхэн үед намын бүлгийн хурал дээр “Хуучин намтайгаа гар барьчихаж болдоггүй юм уу” гээд хэлчихсэн юм. Учир нь сонгууль ойртож байна. Ямар нэгэн хэмжээгээр бидний авах саналын тооноос бага боловч зулгаачих вий дээ гэж бодсоны үндсэн дээр тэгж хэлсэн. Нөгөө талаар МАХН гэдэг бидний л яс махны тасархай шүү дээ гэсэн юм. Энэ талаар би ганцаараа ч яриагүй юм аа. Тэр яриа цэврүү шиг үсэрхийлээд л яваад өгсөн. Түүнээс биш надад намаасаа гарч, өөр нам руу орж, бүлэг байгуулах талаар ярьсан юм байхгүй. Уг нь нэг нам л юм байгаа, одоо ч хоёр боллоо доо. Уг нь би анх салж байхад нь л сэтгэл дундуур байсан.

Ч.УЛААН: БИ ЖУРМЫН НӨХДИЙНХ НЬ НЭГ

-Таныг намаасаа гарч, Н.Энхбаяртай rap барихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Яг тийм мэдэгдэл ч бас хийгээгүй ээ. Ер нь бол зүүний үзэл баримтлалтай намууд хамтарч эвсэж сонгуульд орох нь аль аль намын эрх ашигт илүү нийцнэ.

-Магадгүй энэхүү үйл явдал ч дээрхийг гэрчилж байж мэдэх юм?

-Гэр ойрхон болохоор 04-сон юм. Телевиз үзээд үнэхээр гайхсан. Тэгээд л шууд газар дээр нь очиж, нүдээрээ үзэж, уулзахаар шийдвэрлэсэн юм. Би чинь хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хүн шүү дээ. Нөгөөтэйгүүр, хэдийгээр хоёр нам салсан ч, журмын нөхдийнх нь нэг. Иймээс ирэхгүй байхын аргагүй.

-Таны биеийн байдал ямархуу байна. Гишүүний бүрэн эрхэд халдсан үнэдэслэлээр нэхэмжлэл гapгax уу. Бүлэгтээ асуудлыг танилцуулсан уу?

-Жаахан хөхөрсөн. Гэхдээ гайгүй байхаа. Энэ бол хуульд нийцэхгүй л гэж бодож байна. Би бүлэг дээр бодит байдпыг л танилцуулсан. Хууль хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийгээч гэдэг санал ч тавилаа.

-Н.Энхбаяр даргатай уулзсан байх. Үйл явдлын талаар юу гэж байх юм?

-Н.Энхбаяр даргатай уулзсан. Бидэнд хэлэхдээ ажлаа тараад ирэхэд нь машинтай залуучууд амдаж аваад, хүчээр машинаас нь гаргах гэж оролдсон. Машиных нь цонхыг хагалсан, биед нь халдаж, чирч гулдарсан гэсэн. Явахгүй гэж хэлэхэд нь бие хамгаалагчтай зодолдсон юм билээ. Төрийн тусгай хамгаалалтад байдаг хүнийг ингэж байгаа нь их л гайхал төрүүлсэн.

Д.ТЭРБИШДАГВА: НАМЫН АСУУДЛЫГ ДАРАА ЯРЬЯ

-Үйл явдал талаар хаанаас мэдэж, очсон юм бэ. Очсон шалтгаан нь Н.Энхбаярт сэтгэлийн дэм өгөх байсан гэж үү?

-Телевизээс хараад очсон. Монголд ардчилсан нийгэм байна уу гэдэгт эргэлзээ төрүүллээ. Манайд хууль хяналтын байгууллага гэж байна уу. Шөнө орой болсон хойно ингэж дайрч, хүчх эрэглэж байгаа нь туйлын эмгэнэлтэй. Хууль хяналтын байгууллага болон өмгөөлөгчийнх нь ярьж байгаа зүйл зөрж байна. Би үүнд эмзэглээд УИХ-ын дарга руу ярих гэсэн ч утсаа аваагүй. Ерөнхий сайдтай холбогдож, мэдэгдсэн.

-МАХН УИХ-д суудалтай гишүүдийг эгнээндээ элсүүлж, бүлэг байгуулах гэж байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Намын асуудлыг дараа ярья. Өнөөдөр үнэхээр хүний амь нас, эрүүл мэнд, балмад явдлын талаар эхэлж ярих хэрэгтэй.

-Таны биеийн байдал ямархуу байна. Гишүүний бүрэн эрхэд халдсан асуудлаар хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргах уу?

-Хацар жаахан хөхөрснөөс өөр юм алга. Хавдар нь бууж байна. Үзүүлж харуулаад гайгүй гэсэн. Гишүүний бүрэн эрх гэдгийг уландаа гишгэсэн үйл явдал болсон. Буйдантай өргөж шидээд, буйдангаар дарж байна. Энэ талаар нөгөө гишүүдтэйгээ ярьж байгаад хамт санал бодлоо илэрхийлнэ.

О.ЧУЛУУНБАТ: ТИЙМ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

-Та ямар шалтгаанаар тэнд очсон юм бэ?

-Үйл явдлын талаар сонсоод шууд очихоор шийдсэн юм. Ямар нэгэн далд санаа агуулаагүй. Харин ч газар дээр нь очсоноор ямар аймшигтай нийгэмд амьдарч байгаагаа нүдээрээ харж, мэдэрлээ. Төрийн хамгаалалтад байгаа Ерөнхийлөгчид хүч хэрэглэж болж байхад жирийн биднийг яаж ч болох нь.

-Биеийн байдал тань ямархуу байна?

-Толгой жаахан өвчтэй байгаа.

-Та нөхдийн гишүүдийг МАХН-д элсэх гэж байсан гэдэг. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломж алга. Гэхдээ тийм зүйл байхгүй. бэ. -Очсон шалтгаан нь Н.Энхбаярт сэтгэлийн дэм өгөх байсан гэж үү?

-Телевизээс хараад очсон. Монголд ардчилсан нийгэм байна уу гэдэгт эргалзээ төрүүллээ. Манайд хууль хяналтын байгууллЗга 1 гэж байна уу. Шөнө орой болсон хойноингэждайрч,хүчхэрэглэж байгаа нь туйлын эмгэнэлтэй. Хууль хяналтын байгууллага болон өмгөөлөгчийнх нь ярьж байгаа зүйл зөрж байна. Би үүнд эмзэглээд УИХ-ын дарга руу ярих гэсэн ч утсаа аваагүй. Ерөнхий сайдтай холбогдож, мэдэгдсэн.

-МАХН УИХ-д суудалтай гишүүдийг эгнээндээ элсүүлж, бүлэг байгуулах гэж байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Намын асуудлыг дараа ярья. Өнөөдөр үнэхээр хүний амь нас, эрүүл мэнд, балмад явдлын талаар эхэлж ярих хэрэгтэй.

-Таны биеийн байдал ямархуу байна. Гишүүний бүрэн эрхэд халдсан асууд-лаар хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргах уу?

-Хацар жаахан хөхөрснөөс өөр юм алга. Хавдар нь бууж байна. Үзүүлж харуулаад гайгүй гэсэн. Гишүүний бүрэн эрх гэдгийг уландаа гишгэсэн үйл явдал болсон. Буйдантай ергөж шидээд, буйдангаар дарж байна. Энэ талаар нөгөө гишүүдтэйгээ ярьж байгаад хамт санал бодлоо илэрхийлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих