Г.Алтангийн экс нөхөр Г.Жамьянсүрэн хөдөөний бүсгүйг биш Орос эмэгтэйг эхнэрээ болголоо

“САПУ”-гийн Г.Алтангийн экс нөхөр гэдгээрээ олонд илүүтэй танигдсан,   цагтаа бэл хөрөнгөөрөө хэн хүний дээр гишгих

чадалтай явсанаа дурсан ярих тун дуртай  Г.Жамьянсүрэн Н.Энхбаярын намд элсээд улс төрийн идэвхи нь асар өндөр гүйж яваа. Хувьсгалын талын ажилд ийн зүтгэж яваа тэрбээр хувийн амьдралдаа ч содон сонин мэдээллээр дүүрэн яваа юм байна.

Түүнийг   тэтгэврийн хөгшин болж, хөдөөний бүсгүйтэй дэр нэгтгэн, мал маллан амьдарч байна гэсэн яриа нэг хэсэг дуулдаад байсан. Тэгвэл Г.Жамьянсүрэн тийм сонголт хийгээгүй юм байна. Үнэндээ бол Орос  бүсгүйтэй сэтгэл нийлэн, хэдийнэ хамтын амьдралаа эхлүүлжээ.

Тэгэхээр Г.Алтан минь над дээр эргээд ирж юуны магад гээд нулимс унагаж суудаг асан цаг ард хоцорч, шинэ эхнэртэйгээ болж бүтэхийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж яваа юм байна.

Ер  нь Г.Жамьянсүрэн, Г.Алтан нар   хэн  хэн  нь  өмнөх  амьдралаа  орхин байж нийлж байсан үүх, түүхтэй.
Г.Алтан өөрийн найз Өлзийбүрэн гэж  эмч бүсгүйн  нөхөр Г.Жамьянсүрэнг урвуулан авч суусан байдаг.

Г.Жамьянсүрэн ч өөрөөсөө арван хэдэн насаар дүү  аятайхан эхнэртэй болсондоо хөл нь газар хүрэхгүй хөөрөн гүйж, тэр эрчээрээ ганзагын наймаа хийж, тэд хамтын хүчээр хөлжиж  байжээ.

Гэвч эхнэр Г.Алтан нь  “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүтэй  ил цагаан холбогдож долоо хоног бүр Бээжин нисэж таван одтой тансаг буудалд буун гэрийн бараа харахаа байсан талаар тэр өөрөө ярьдаг.

Улмаар, Г.Алтан түүнийг орхиж,  Г.Жамьянсүрэн  70 тэрбумын хөрөнгөө тэг дундуур нь хуваана  гэж шүүх цагдаад тулсан.  Тэр үед нь     “САПУ” худалдааны төв нь шатан Г.Алтан ихээхэн хүнд асуудалд орж, Г.Жамьянсүрэн  шүүхээс өргөдлөө эргүүлэн авч байсан билээ.

Д.Анир

Шууд мн

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих