Єєрсдєє ”но”-той дарга нар бусдын булхайг илрvvлж чадна гэж vv

Нэр хvнд нь унасан АТГ, тvvний удирдлагуудыг солихгvйгээр авлигатай тэмцэнэ, авлигачдад хариуцлага тооцно гэсэн ойлголт байхгvй Монгол хvний чихэнд авлига гэдэг vг хоногшоод таван жилийн нvvрийг vзэх гэж байна. Vvнээс ємнє тийм vгийг оноод хэлчихсэн, сонсчихсон хvн бараг л байхгvй. Гэлээ ч авлигыг авлага гэдэг ойлголтыг монголчууд аль ХIII зуунаас авсан бололтой юм билээ. Хар булган дахны чинь хариуд хагарсан улсыг чинь эвлvvлж єгье гэдэг ч юм уу, хаанаасаа хаалгач нь гэх танил vгс авлига хээл хахуулийн анхны хэлбэрvvд байсан юм болов уу даа, янз нь. Монголчууд л болсон хойно хаа байсан хэдэн зууны дараа л энэ эвгvй vг, vйлдэл хоёртой тэмцэхээр хууль баталж, тусгай байгууллагыг хvртэл байгуулсан. Уг нь их эртнээс авлигатай тэмцэж ирсэн байгаа юм. Авдар авдар алтаар ардаа худалдсан ноёдоос эхлээд хорин лангийн ембvvнд хормой хотоо тосчихдог авлигач аав ээжvvдтэйгээ дуугаар тэмцэж байсан бололтой юм. Энэ мэт ёгтлол ч яахав. Байсан юм байгаа биз. Харин яг одоо тєрд ажиллагчдын хєрєнгє орлогын мэдvvлэгийг авч буй дор санаа зовох асуудал байна.

Авлигатай тэмцэх газар гэж бараа нь харагдаад байгаа хэрнээ барьсан тавьсан юмгvй энэ байгууллагад сэтгэл дундуур явдгаа нуугаад яахав. Авлигачидтай тэмцэх нь битгий хэл єєрсдєє, бvр тодруулбал дарга удирдлагууд нь хєл толгойгоо олохгvй бужигнаад, хэрvvл хәл аманд єртєєд байхаар энэ газраас хэн л айв гэж. Єєрсдийгєє хичээ л гэнэ биз дээ.

Хоёр жилийн ємнєх нэгэн судалгаагаар АТГ-ынхан 327 хэрэгт 727 хvнийг холбогдуулж шалгаад 100 хvнд эрvvгийн хэрэг vvсгэн зохих газарт нь шилжvvлсэн гэдэг. Гэтэл энэ 100 хvнийх нь 63 нь хэрэг биш болж таараад зєвхєн 37 хvн л шийтгvvлсэн юм байх. Гэхдээ энэ 37 хvнээс хэд нь Єршєєлийн хуульд хамрагдсаныг бvv мэд. Хамгийн єндєр цалинтай, хамгийн шилдэг ажилтнуудтай гэж єєрсдийгєє нэрлэдэг АТГ-ынхан тэгэхээр 63 хvнийг хэлмэгдvvлэх шахсан болж таарлаа. Аль эсвэл шvvх, прокурорынхонд “но” байгаад тэд хэрэгтнvvдийг тавиад туучихсан юм болов уу. Одоо авлига vгvй болох нь байтугай эрийн цээнд хvрчихээд, єгч авалцах арга нь улам нарийсчихаад байна. Уг нь энэ газрыг анх байгуулагдахад монголчууд одоо л нэг шударга нийгэмд амьдрах нь гэж бодсон. Гэтэл авлигадах арга нь нарийсаад авлигачидтай тэмцэх арга нь хоцрогдоод бvр алийгаа алдах шив.

Єдгєєгийн АТГ-ын дарга, удирдлагуудын дотор бvтэн нэртэй, бvрэн гуншинтай хvн бараг алга. Ч.Сангарагчаа дарга тєрийн мєнгєєр тоглосон хэрэгтээ энэ сарын сvvлчээр шvvхээс ял сонсох гэж байгаа /Шvvх vнэнээр нь шvvж чаддаг л юм бол ингэх учиртай болов уу/. Тvvний хоморгонд дэд дарга Д.Сундуйсvрэн ч бас шvvхийн хаалга татаад буй. АТГ-ын хэлтсийн дарга Є.Алтангадас, Э.Амарбат, Ж.Батсайхан гэдэг нэрс сайнаасаа илvvтэй муугаар дурьдагдсаар олны чихэнд хоногшчихсон. Иймэрхvv дарга удирдлагуудтай байгууллага Монголын тєрд шургалсан авлигачдыг илрvvлж, илчилж чадах уу, аан. Яг харагдаач.

АТГ-ынхны яриагаар авлигачдыг тогтоохдоо албан тушаал, зэрэг дэвээр нь ялгаварладаг гэдэг. Гэхдээ эднийхний тавьсан торонд дандаа жараахайнууд єртєєд байдгийн шалтгаан нь энэ гэх хvн ч бий. Хєрєнгє орлогын мэдvvлгээ худал мэдvvлсэн, хугацаа хожимдуулсан гэх зэргээр єнгєрсєн жил олон ч аймаг, дvvргийн Засаг дарга, агентлагийн захирлууд шалгагдах дээрээ тулаад байсан. Тэд нь “Уучлаарай. Мартчихсан байна лээ. Эхнэрийн хєрєнгийг мэдvvлэх ёсгvй л гэж бодсон шvv дээ” хэмээн хэнэг ч vгvй єчєєд сууж байх жишээний. Тэдэнтэй хэн ч хариуцлага тооцоогvй. Тооцох ч vгvй л дээ, угаасаа. Таван ханатай гэрээс єєр хогшилгvй жирийн нэгэн албан хаагчийг хєрєнгє орлогын мэдvvлгээ нэг хоногоор саатуулсан гэдгээр АТГ-аас уг ажилтанд маш хатуу арга хэмжээ авахыг сануулсан албан тоотыг албан газарт нь илгээсэн, тухайн албан газар нь ажлаас халах тушаал гаргачихсан байсныг би мэдэх юм байна. АТГ-ынхан барьсан жараахайнууддаа ингэж балиус гаргахаа мэдэхээс бус тул, акулууддаа “а” ч гэж хэлж чадахгvй.

Анхнаасаа л мордохын хазгай байсан авлигатай тэмцэгчид хийсэн бvтээснээрээ бус хууль ёсноос гадуурхи vйл ажиллагаагаараа л олонд танигдсан гэхэд болно. Улсын тєсвийн хєрєнгєнєєс єорсдєдєє орон сууц худалдан авсан, 60 сая тєгрєгєєр машинууддаа хар тень нааж, ангийн хэрэгсэл худалдаж авсан, дарга нь цэргээ чагнадаг, мєрдєн байцаагч нь хvvхэн хvчинддэг, архи ууж зодолддог, дарга нь албан тушаалаа єгєх єгєхгvйн зарга хийгээд суучихдаг гээд энэ байгууллагад гялайж гялтайх юм юу ч алга. Авлигатай тэмцэх бус тэнцэх газар гэж эднийхийг зvгээр ч нэг цоллоогvй.

Авлигатай тэмцэхэд дээрээ ч, дороо ч “но” байгаа нь мэдээж. Дороо гэдэг нь энэ. Харин дээрээ гэдэг нь хуулийн цоорхой яалт ч vгvй нєлєєлдєг. Авлигын эсрэг хуульд авлига єгсєн хvн сайн дураараа єєрийгєє илчилсэн хvн торны цаана суухаар заачихсан. Ямар ч тэнэг хvн “Би тэр хvнд авлига єгчихлєє” гээд ирнэ гэж vv. Эрvvгийн хуульд зааснаар хахууль єгсєн, авсан, зуучилсан нєхєд бvгдээрээ хариуцлага хvлээнэ.

Гэтэл хахууль, авлига нууц далд vйлдэгддэг учраас илрvvлэхэд мєрдєн байцаагчдын ур чадвар, ялангуяа АТГ-ын мєрдєн байцаагчдаас ч шалтгаалах зvйл биш. Бид ганцхан ийм чадварт л найдаж суугаа. Ямар ч боломжгvй. Уг нь 1926 оны Шvvх цаазын бичигт хахууль єгсєн хvн єєрийгєє илчлээд ирвэл хариуцлагаас чєлєєлєхєєр зааж, энэ заалтыг 2008 оны Эрvvгийн хуульд нэмэлт єєрчлєлт ортол дагаж мєрдєж ирсэн. Харин энэ нэмэлт єєрчлєлтєєр єршєєх бус бvр цааш нь тvлхэх заалт оруулчихсан учраас авлигыг илрvvлж, илчлэх бус улам нуун дарагдуулах болгочихсон.

Тєрийн албан тушаалтнуудын хахууль нэхсэн vйлдлийг илчлэхэд хуулийн ганцхан энэ заалт л тээг болоод байгаа. Энэ мэт хуулийн цоорхойгоор авлига цэцэглэн соёолсоор байна. Vvнийг засч залруулж болно оо. Харин нэр хvнд нь унасан АТГ, тvvний удирдлагуудыг хєрсєєр нь эргvvлж, цоо шинээр бvрдvvлж чадахгvй л юм бол авлигатай тэмцэнэ, авлигачдад хариуцлага тооцно гэсэн ойлголт байхгvй, байх ч ёсгvй. Авлигыг авлага гэж ойлгодог эрхмvvд энэ газрыг удирдаж байснаас татан буулгачихаад ил цагаан авч єгєлцєєд л явж байя, хамаа алга. Баригдвал тэр л биз.

Б.Оюу

Монголын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих