Д.Батбаяр гишүүн хамаатнуудаа хотод авчирна гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг

буруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн,  Кекүшюзан Д.Батбаяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгад хандан асуулт тавив. Тэрбээр “Хууль батлагдлаа гэхэд Улаанбаатар хот хэзээ агаарын бохирдлоосоо салах вэ” гэв. Тэрбээр яриагаа үргэлжлүүлж “Сар шинийн өмнө би нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт долоо хоног ажилласан чинь хоолой сөөгөөд таг болсон. Улаанбаатар хот гамшгийн гэхээсээ илүү гадаадынханд бол дайн болчихсон мэт харагдаж байна.

Хэдий үед нийслэл утаагүй болох вэ, хөдөөд ч бас утаа асуудал үүсгэж байна. Улаанбаатар хот утаагүй болохоор ах дүүгээ авчирмаар байна шүү дээ” гэв. Уг нь УИХ-ын гишүүдийн багагүй хэсэг нь “Зөвхөн нийслэлийн иргэдийн газрыг үнэтэй болгоно, цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ гэх мэтээр хуульчлаад өгчихөөр хөдөөгийнхөн хот руу ирэхгүй яах юм бэ. Цаана чинь хөдөө эзгүйдэх гээд байна. Хэрвээ хотынхноо л зөвхөн бөөцийлөөд байх юм бол Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл бий болж тэр хэрээр утаанаас сална гэдэг үлгэр болж хувирна” гэж олон удаа давтан ярьсан ч энэ үг Д.Батбаяр гишүүнд нэгийг ч бодуулаагүй бололтой.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих