Жон Ленноны 12 шилдэг ишлэл

soronz.net-Жон Ленноны 12 шилдэг ишлэл

Дэлхийн хамгийн алдартай “Битлз” хамтлагийн ахлагч Жон Леннон /1940-1980/ бол орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэн дэх хамгийн том дүр, шүтээнүүдийн нэг юм. Хөгжмийн зохиолчоос гадна сайн дууны үг бичдэг, хэлсэн үгс нь олны дагаж мөрдөх дуртай мөрдлөг болох нь ч бий. Мөн тэрбээр дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлдэг олон нийтийн зүтгэлтэн байлаа.

Түүний амьдрал, хүн оршихуй, сэтгэл хөдлөл, цаг хугацаа зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлсэн 12 алдартай ишлэл үгсийг хүргэж байна:

  • “Хэрэггүй зүйлсэд сатаарч явахад тохиолдож байгаа зүйлс бол амьдрал юм.”
  • “Зугаатай өнгөрүүлэн гарздаж байгаа цаг хугацааг гарздсан гэхгүй.”
  • “Үндсэн хоёр хөдөлгөгч хүч байдаг нь айдас, хайр 2 юм. Бид айх үедээ амьдралаас өөрсдийгөө татан авдаг. Харин хайрлахдаа амьдралаас бидэнд санал болгодог бүх зүйлсэд урам зориг, баяр хөөр, тааламжтайгаар нээлттэй ханддаг. Эхлээд өөрийнхөө алдар хүнд, сул дорой байдлынхаа улмаас бид өөрсдийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Хэрвээ бид өөрийгөө хайрлаж чадахгүй бол бид бусдыг хайрлах, хийж бүтээх боломж чадвараа бүрэн нээж чадахгүй. Хувьсгал, илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх нь айдасгүй зүрх сэтгэл, амьдралд хайртай хүмүүсийн илэн  далангүй нээлттэй хүсэл тэмүүлэлд оршдог.”
  • “Энэ худлаа гэдэг нь батлагдтал бүх зүйлсэд би итгэх болно. Тиймээс би үлгэр, домог, луунд хүртэл итгэдэг. Байдаг гэж та боддог л байж болох ч харин бодитоор эд бүгд оршин байдаг. Хүсэл мөрөөдөл, хар дарсан зүүд хоёр энд, одоо гэдэгтэй адил бодит биш гэж хэн хэлмээр байна?”
  • “Амьдралаа он жилээр бус, найз нөхдөөр тоол. Амьдралаа нулимсаар бус, инээмсэглэлээр тоол.”
  • “Та ганцаар мөрөөдөж байгаа мөрөөдөл бол зүгээр л мөрөөдөл юм. Таны хамтдаа мөрөөдөж байгаа мөрөөдөл бол бодит байдал юм.”
  • “Хэрвээ хүн болгон дахиад зурагт авмаар байна гэхийнхээ оронд энх тайванг шаарддаг бол энх тайван оршихсон.”
  • “Таны байх учиргүй газар гэж үгүй…”
  • “Хэн нэгэн нь энх тайван, хайр хоёр 60-аад оны үедээ үлдвэл таарах зүйл гэж үзэж байгаа нь асуудал юм. Энх тайван, хайр бол үүрд оршдог.”
  • “Намайг 5 настай байхад ээж минь аз жаргал бол амьдралын гол зүйл гэж үргэлж хэлдэг байлаа. Намайг сургуульд ороход том болоод ямар байхыг хүсч байна вэ гэхэд нь “аз жаргалтай байх” гэж бичиж билээ. Намайг даалгаврыг ойлгосонгүй гэж тэд хэлэхэд үнэндээ амьдралыг та нар ойлгодоггүй гэж би тэдэнд хэлж билээ.”
  • “Би Бурханд итгэдэг, гэхдээ нэг зүйл гэж бус, тэнгэрт байдаг өндөр настай хүн гэж ч бус. Хүмүүс Бурхан гэж дууддаг зүйл хүн бүхэнд байгаа гэдэгт итгэдэг. Есүс, Будда, Мухаммед болон бусад хүмүүсийн хэлсэн бүхэн зөв байсан гэж итгэдэг. Харин орчуулга нь алдаатай байсан юм.”
  • “Та хүсэх юм бол… дайн дуусна.”

URL:

Сэтгэгдэл бичих