Хадгаламж банкны салбарын захирлыг яллагдагчаар татлаа

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Хадгаламж банкны салбарын захирал н.Доржхандыг  хууль бус гүйлгээ хийж 600 сая төгрөг шамшигдуулсан хэрэгт яллагдагчаар татжээ. Уг хэрэгт тус банкны салбарын хоёр ч диллерийг  холбогдуулан шалгаж байгаа аж.

Тэднийг  Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд зааснаар “Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны хууль тогтоомж зөрчин онц их хэмжээний хохирол учруулсан”гэдгээр  зүйлчлэн шалгаж эрүүгийн хэрэгт татсан байна. Хэрэв тэдний гэм буруутай нь  тогтоогдвол шүүхээс  2-5 жилийн хорих ял оноох аж.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих