“Тариалан эрхлэх сан” худалдаж авсан буудайгаа хогийн цэг дээр хаяж байна

Дархан-Уул аймгийн “Дар­­­­­хан” гурил тэжээлийн үйлдвэрийн улаан буудай хадгалдаг элеватор өнгөрөгч хоёрдугаар сард  дэл­бэрсэн билээ. Элеватор гэдэг нь гучин метр өндөртэй, зургаан метрийн диамтертэй цил­линдр хэлбэрийн байгууламж юм. Ийм байгууламж гурилын үйлдвэр бүрт байдаг аж. Эле­ватор нь улаан буудайг хөр­гөх, сэлгэх үйл ажил­лагаатай юм билээ. Улаан буудай удаан хадгалахаар халж тэл­дэг  бөгөөд элеватороо  зад татсан юмсанж.

Мөн 134 дугаартай будаа хад­га­лах байгууламжид ийм нөхцөл байдал үүсээд бай­сан билээ.  Энэ удаагийн сурвалжлагаараа   Дар­хан-Уул аймгийн нэгдүгээр ба­гийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан гурил”, тэжээлийн үйлдвэрээр ороод гарав. Утаа май савсан, хашаагаар нэг тараасан будаан дээр шу­вуу болоод иргэд овоор­чих­сон байлаа. Хэдэн үхэр ха­шааны хавиар эргэлдэн ас­гар­сан будааг долоох аж.

Ажил тарсан болоод тэр үйлд­вэрийн хашаа дээгүүр хэдэн ха­лам­цуу нөхөр будаа шуудайлан хашаа давуулан шидэж байгаа харагдана. Бодвол мал амьтанд өгөх гэж байгаа бололтой.  Халсан будаа хав хар үнс болоод зог­сохгүй яг нүүрс шиг дот­роо­соо шатан уугиж байгаа үзэг­дэнэ. Хоёр нөхөр будааны галыг унт­рааж дийлэхгүй тул хий дэмий л харан зогсож байв. Харин аймгийн Онцгой байдлын ажилчид эргүүл хийн галын аюулгүй бай­далтай танилцаж байгаа аж.

Дархан-Уул аймгийн За­саг дарга Г.Эрдэнэбатын за­хи­рам­жаар 10 гаруй мянган тонн улаан буудайг хаяж байгаа аж. Аймгийн төвөөс арав гаруй км зайд хогийн цэгт ил асгаж мал, амьтан хордож үхэх аюул нүүрлээд бай­гаа гэнэ. Таван мянган тонн хаяг­дал улаан буудайг мал­чид малдаа өгөхөөр авсаар бай­гаа аж. Анх Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэр­гэдэх  “Та­риалан эрхлэх сан”  ком­па­ниудаас худалдаж авсан улаан буудайгаа Дарханы гурил, тэжээ­лийн үйлдвэрт хадгалуулж байсан аж. Дар­ханы гурил, тэжээлийн үйлд­вэр тэрхүү улаан буудайг гэрээгээр хадгалж байсан юм байна.

Гэтэл Мэргэжлийн хянал­тын газраас “Дарханы гурил, тэжээлийн үйлдвэр улаан буудайг хадгалах горимыг алдагдуулсан”  гээд акт тавь­сан аж. Үүгээр ч зогсохгүй шүүхийн шийдвэр гарч улаан буу­дайг устгахаар болсон юм байна.  Улаан буудай халж дэлбэрэлт бол­сны дараа­гаар Дарханы гурил, тэжээ­лийн үйлдвэрийн нөөц бо­лоод явчихсан аж. “Тариалан эрхлэх сан”  улсын мөнгөөр улаан буудай худалдан авч хоёр жил хадгалаад ийнхүү хаяснаа ор тас нуусан байна. Нэн гайхалтай нь Дарханы гурил, тэжээлийн үйлдвэр хадга­лалтын горим зөрсөн гэдэг үндэс­лэлээр буруут­гагдан гурван тэрбум гаруй төгрөгийн өрөнд унажээ. Уг нь гэ­рээнд заасан хугацаан­даа будаагаа аваа­гүй “Та­риа­лан эрхлэх сан” буруутай бай­маар.

“Атрын-3″ аян эхлэхдээ нэг тонн улаан  буудайн урам­­­­шуулалд 80 мянган төг­рөг өгч байсан. Сүүлдээ та­вин мянган төгрөгөө луу унж­саар байгаа юм. Ерөн­хийдөө бол “Атрын-3″ аян УИХ бо­лоод Засгийн газрын гишүү­дийн тариалангийн ком­­па­ниудыг дэмжих бодлого бо­лоод явчихсан юм. УИХ-ын гишүүдийн эзэмшдэг тариа­лангийн ком­­паниуд шаард­лага хан­гасан, хангаагүй улаан буу­дайгаа “Тариалан эрхлэх сан”-д шахдаг.

“Тариалан эрхлэх сан” ком­паниудын шахсан улаан буудайг хийх газраа олж яд­на. Түүний тод жишээ бол “Дархан” гурил, тэжээлийн үйл­вэрт дэлбэрсэн 10 мянган улаан буудай юм. Өдгөө “Та­риалан эрхлэх сан” өнгөрсөн жилийн тэр их будаа­гаа

БН­ХАУ-д зарахаар ярьж бай­гаа юм байна. Тэгэхдээ хэдэн төгрөгөөр гээч. Газар тариа­лан­гийн компа­ниудаас авсан үнээрээ хятадуудад өгөх гэнэ. Тээврийн зар­дал, хадга­лалт гээд улс бөөн ал­дагдал хү­лээж байгаа юм.

“Тариалан эрхлэх сан” нэг тонн улаан буудайг 350 мян­гаар худал­дан авч тавин мян­гын урамшуулал олгохоор болсон.  Гэтэл одоо нэг тонн улаан буудайг 400 мянган төгрөгөөр хятадууд өгөх гэрээ яригдаж байгаа аж. Үүнээс доош бууж ч магадгүй. Өн­гөрсөн жил гурил, тэжээлийн томоохон ком­паниуд нэг тонн улаан буудайг 200-250 мян­ган төгрөгөөр авсан. Үүнээс гадна ОХУ-аас  нэг тонн улаан буудайг  250 мянган төг­рөгөөр оруулаад ирсэн юмдаг. Тариалангийн компа­ниуд тариа хураах үеэр ОХУ-ын бодлого гэ­мээр их хэм­жээний улаан буудай маш хямдаар ирсэн.

Нөгөөтэйгүүр тэр хямд улаан буудайг Монгол Улсын эрүүл хөр­сөнд ургасан ургац чанар, болцын талаар гүйц­дэггүй. Өнгөрсөн жил ОХУ-наас орж ирсэн улаан буу­дайг дөрөвдүгээр зэргийн тэжээлийн будаа гэж гоо­чилсон. Улаан буу­дайгаа гурилын үйлдвэрүүдэд зарж чадаагүй компаниудын гарга­сан яриа л даа. Гэхдээ ОХУ-ын дөрөвдүгээр зэргийн улаан буу­дайд нам цохиул­сан гэдэг нь өрөв­дөлтэй.

Мянган жил тариа тарьсан хөрс шороотой  Хятадын улаан буудайг  гуч гаруй жилийн өмнө хөрсөндөө үр шигтгэсэн тариалангийн  ком­па­ниуд улаан буудай гүй­цэхгүй байна гэх юм. Сүржин уриа лоозонтой “Атрын-3″ аяны хүрээнд тарьсан улаан буудайгаа хүн малд аюултай хор болгоод хогийн цэг дээр хаяад  байх ч гэж, даанч ха­рамсмаар.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих