Ахмадуудыг залилах нь ихэсчээ
Чингэлтэй дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хадгаламж” банкнаас тэтгэврийн зээлээ авч явсан Н-ийг залилж мөнгийг нь луйвардсан хэрэг гарчээ.
Түүнийг тэтгэврийн зээл болох 300 гаруй мянган төгрөгөө аваад гарч явахад нь 30 орчим насны, үл таних залуу “Би ХIX хорооны зохион байгуулагч байна.
Хүний хөгжлийн 330 мянган төгрөгийг авах бичиг баримт чинь бэлэн болчихлоо. Та намайг дагаж яваад зургаа авахуулаад анкет бөглөчих” хэмээн хууран мэхэлж, мөнгийг нь авч зугтаасан ажээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн өдрүүдэд ихсэх хандлагатай байгаа тул цагдаагийн байгууллагаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Л.Солонго \www.NOW.mn\
URL: