Үндэсний компаниудад татварын хөнгөлөлт үзүүлнэ

УИХ-аас Засгийн газарт олго­сон эрх хэмжээний хүрээнд газрын тосны чиглэлээр үйл ажил­лагаа явуулдаг үндэсний компа­ниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Манай улсын хувьд одоогоор 2001 онд Эрдэнэт хотын нефть баазыг түшиглэн байгуулсан ганц үйлдвэртэй. Цаашид энэ чиглэлийн хэд хэдэн үндэсний үйлдвэртэй байх бодлогыг төрөөс барьж байна.

Тиймээс ОХУ-ын түүхийн э­дийн экспортын татварын хувь, хэм­жээ бэлэн бүтээгдэхүүнийхээ татва­раас өндөр байгаа нөхцөлд өндөр эрс­­дэл дагуулсан энэ салбарт нөөц болол­цоогоо дайчлан, иргэдийг ажлын байраар ханган, цаашид хүчин чадал, технологийн шинэчлэлийг эрэлхийлэн ажиллаж байгаа үндэсний компаниудыг  Засгийн газар дэмжиж, УИХ-аас олго­сон эрхийн хүрээнд татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих