Б.АНАР: КИНОНЫ ХӨГЖИМ СОНСООД ҮЙЛ ЯВДЛЫГ НЬ ТӨСӨӨЛӨХИЙГ ХИЧЭЭДЭГ
“Юу ч сурсан эрдэм” гэдэг битүүлэг үгийг эмээ маань үе үе хэлдэг байж билээ. Бага байсан болоод ч тэрүү эмээгийнхээ хэлснийг ойлгодоггүй байж. Хүн юу хийж сурна, тэр нь эрдэм болж, цаашлаад амьдралаа авч явах эх үүсвэр болдог гэх санаа эмээгийн захиасанд нуугддаг байж. Сурч мэдсэн зүйлээ улам бүр хөгжүүлж, түүндээ дурлаж, сэтгэлээсээ хандана гэдэг бидний хүрэх гэж хичээж, хөөцөлдөж, төөрөөд байдаг “амжилт” гэх бэрх цоожны хувилж болдоггүй түлхүүр мэт. Тэгвэл сурсан зүйлээ эрдэм болгож, эрдэмээ амжилт болгож чадсан Монголын авьяаслаг залуусын нэг Улсын филармонийн залуу төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч Б.Анарыг энэ удаагийн дугаартаа урьлаа.
Төгөлдөр хуурынхаа товчлуурт гараа хүргэх төдийд л огт өөр болж, аялгуу эгшиглэх үеэс л хажууд нь хэн байгааг, юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй болж, дотоод ертөнц нь магадгүй шувуу шиг, салхи шиг, хоржигнон урсах гол шиг, эсвэл бидний мэдэхгүй аз жаргалын оронд, үгүй бол зовлон шаналалын ертөнцөд ч юм уу, ямар ч байсан түүний мэдэрхүй тэр өрөөнд байгаагүй. Хөгжимчин хүн аялгуугаараа дамжин хаана очиж болдогийг мэдээж би мэдэхгүй.
Хар, цагаан даралтдаа нэг бол хүрч ядан, эсвэл бүүр хүчтэйгээр, улам бүр хүчтэйгээр дарж, жижиг өрөөг хаан хөгжмийн нүсэр дуу хэрхэн эзэгнэж байгааг ч мэдэхгүй нүдээ аньж, толгойгоо дохиж, сандал дээрээ тогтон ядаж байхыг нь хараад хөгжим тэр хоёр хаа нэгтээ аялан явж буйг л бүдэг бадаг таамаглан зогслоо. Ингээд Б.Анар хөгжим хоёр аяллаасаа ирж, би ч бас түүн шиг хаа нэг тийшээ халин нисэхсэн гэх цагаанхан атаархалаа хойш тавьж ярилцлагаа эхлүүлэв.
-Төгөлдөр хуур хөгжмийн юу нь таныг ингэтлээ их татсан юм бэ?
-Үгээр илэрхийлж боломгүй сэтгэлийн их таашаал. Гоо зүйн дээд мэд рэмж. Би долоон настайгаасаа л төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Одоо хорин жил болж байна. Төгөлдөр хуур бол миний амьдралын салшгүй хэсэг.
-Долоо настай тэр үеэ эргэн нэг дурсахад сонин байх болов уу?
-1992 онд Хөгжим бүжгийн коллежид орж байлаа. Манай гэрийхэн бараг бүгд урлагийн хүмүүс. Өвөө маань хөгжмийн зохиолч С.Зад гай, эмээ дуурийн дуучин, ээж улсын филармонийн хийлч гээд ухаан орсон үеэсээ л урлагтай холбогдож, урлагийн сайхныг мэдэрч өссөн. Хүүхдүүд мэргэжлээ сонгох гэж их юм болдог. Миний хувьд мөрөөдөл бас мэргэжил минь бага байхаас л тодорхой байсан. Хөгжим бүжгийн коллеж төгсөөд Оросын хол бооны улсын мэргэжлийн сургуульд суралцсан. Дараа нь Соёл урлагийн их сургуулийг Ардын жүжигчин, профессор Т.Цолмон багшийн удирдлага дор төгссөн. Багштайгаа хамт гадаад, дотоодын олон фестивальд амжилттай оролцож байлаа. Ер нь оюутан байх үеэ өнөөдөртэй харьцуулахад тоглооч талаасаа илүү анхаардаг болсон. Зохиолоо өөрөө сонгож, найруулж, өө рөө өөртөө дүгнэлт хийх гэх гээд илүү туршлагатай болсон гэж боддог. Сургуулиа төгсөөд зургаан жил болжээ.
-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох багаас нь сонгодог урлагтай ойр байлгахыг хичээдэг болж. Энэ нь хүүхдийн төлөвшилд сайнаар нөлөөлдөг гэж үздэгтэй холбоотой байх. Төгөлдөр хуур таны төлөвшилд хэрхэн нөлөөсөн бэ?
-Асар их нөлөөлсөн. Ер нь хөгжимтэй ойр өссөн хүнээс харгис хэрцгий, муу зан чанар гарах нь маш ховор. Харин ч хүнлэг, тэвчээртэй болж, аливаа зүйлийг олон талаас нь дүгнэж цэгнэх чадварт суралцдаг. Энэ мэт сайн талуудыг нь мэддэг болохоор хүүхдүүдийг багаас нь хөгжимтэй ойр өсгөдөг байх.
-Та одоо ямар уран бүтээл туурвиж байна вэ?
Саяхан “Сinema night 4” гэж киноны хөгжмөөс бүрдсэн тоглолтоо Тус гаар тогтнолын ордонд тавьсан. Энэ тоглолтыг маань үзэж амжаагүй хүн олон байж. Тэгээд үзэгчдийн хүсэлтээр, дөрөвдүгээр сарын 13,14- нд Улсын филармонид тоглох гэж байгаа. Хувийн уран бүтээл гэвэл зургаадугаар сарын 25-нд Майкл Жексоны дурсгалд зориулж түүний 12 дуунаас бүрдсэн симфони оркестртой бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн.
-Таныг багшилдаг гэж сонссон юм байна?
-Соёл урлагийн их сургуулийн эстрадын анги гэж байдаг. Тэнд тө- гөлдөр хуурын багш хийдэг. Би энэ ажилдаа бас их дуртай. Одоо хөгжим найруулж, оркестртой сургуулиллаж байгаа. Энэ нь нэг талаараа багшийн ажилтай их төстэй. Миний сонирхсон зүйлс хоорондоо уялдаатай байдаг.
-Би сонгодог урлагийнхныг илүү нууцлаг, дотогшоо хүмүүс гэж боддог. Энэ хэр үнэний ортой вэ?
-Хүмүүс тэгж боддог. Миний хувьд эсрэгээрээ. Би илүү нээлттэй байхыг хичээдэг. Сүүлийн үед тоглолтуудаа өөрөө хөтөлдөг болсон. Энэ нь хүмүүст илүү ойлгомжтой хүрэх юм шиг санагдсан.
-Таны эрхэмлэж явдаг зан чанар юу вэ?
-Аав маань худлаа ярьж болохгүй гэж захидаг байсан. Худлаа ярьж эхлэх үеэс л муу хүн болдог гэж бага байхаас минь л сургасаар ирсэн. Тиймээс худлаа хэлэхгүй байхыг л хичээдэг.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Миний мөрөөдөл бүгд л хөгжимтэй холбоотой. Монгол киноны хөгжим мэргэжлийн түвшинд гараасай гэж их боддог. Хөгжим найруулж эхэллээ. Харин одоо удирдаач болохыг хүсэх болсон. Боломж олдвол Удирдаачийн чиг лэлээр сургуульд явна.
-Өнөөдрийн нийгэм таны нүдээр ямархуу харагдаж байна вэ?
-Нийгэм хурдацтай хөгжиж байна. Тэр дундаа залуус мэдлэг бо ловсролдоо их анхаардаг болж. Намайг оюутан байхад сонгодог ур лагийг үзэж сонирхдог хүн маш цөөхөн байсан. Үзлээ гэхэд нь дун даас дээш насныхан. Харин одоо сон годог урлагийг залуучууд их үздэг болсон. Тоглох болгонд танхим дүүрдэг. Бүр үзэгчдийн хүсэлтээр тоглогддог боллоо. Үүнийг би хөгжлийн илэр хийлэл гэж харж байгаа.
-Амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг гэсэн үг бий. Үүнтэй адил урлагийн хүний гэр бүл нь илүү их ойлгодог байх хэрэгтэй гэж ярьдаг. Эхнэр тань ойлгож дэмжихдээ хэр вэ?
-Эхнэр маань бас урлагийн хүн. Тиймээс ойлголцох тал дээр асуудал гардаггүй. Харин ч их дэмжиж, урам өгдөг.
-Эхнэрээ танилцуулж болох уу?
-Миний эхнэр дуучин. Бид СУИС-д нэг курст сурч байлаа. Эгч, дүү хоёр Нандиа гэхээр хүмүүс сайн мэдэх байх. Эгч Нандиа нь миний хань. Хоёулаа урлагийн хүн болохоор нэг нэгийгээ дэмжих, зөвлөгөө өгөх тал дээр харьцангуй амар байдаг. Бид гурван настай хөөрхөн охинтой.
-Эхнэр тань уран бүтээлээ хийж байгаа юу?
-Хэсэг хугацаанд завсарласан ч эргээд уран бүтээлдээ эрчимтэй орсон. Одоо арван дуутай цомог гаргахаар бэлтгэж байна. Би ч гэсэн эхнэртээ туслан хөгжмийн найруулага дээр нь хамтран ажиллаж байгаа.
-Хөгжим тоглохоос өөр юу таны сонирхлыг татдаг вэ?
-Би кино үзэх дуртай. Тэр дундаа киноны хөгжмийг сонсоод үйл явд лыг төсөөлөхийг хичээдэг. Хөгжмийн хэл гэж ярьдаг даа. Ая аялгуугаар нь дамжуулж юу илэрхийлэх гээд байна вэ гэдгийг урьдчилан сонсох дуртай. Ер нь кино урлагийг хөгжимгүйгээр төсөөлөхөд бэрх. Хөгжим өөрөө өгүүлэмж, дүр дүрслэл болох үе ч бий. Кино, театр гээд бүх урлаг хөг жимтэй холбоотой. Тэгж байж төгс амилдаг. “Сinema night” тоглолт маань ч энэ бодлоос үүсэлтэй. Дэл хийн алдартай киноны хөгжмөөс бүрд сэн уг тоглолтыг дөрөв дэх жилдээ хийж байна.
-Та нийгэмд байр сууриа тодорхойлсон залуу хүн. Залуус амжилт гаргахын тулд хамгийн түрүүнд юу анхаарвал зохих вэ?
-Эхлээд сонирхолоо олох хэрэгтэй байх. Хүн сонирхсон зүйлдээ л амжилт гаргадаг. Дараа нь түүндээ тууштай байвал амжилт аяндаа л ирдэг гэж боддог.
Л.МӨНХЧИМЭГ /Mongolnews.mn/
URL: