ДЭВИД БЕКХЭМ “ELLE” СЭТГҮҮЛИЙГ ЧИМНЭ
Их Британийн хөлбөмбөгч Дэвид Бекхэм анх удаа эмэгтэйчүүдийн сэтгүүлд зориулан зургаа авахуулах гэж байгааг “The Daily Telegraph” уламжлав. Тэрбээр “Elle” сэтгүүлийн долоодугаар сарын буюу Лондоны зуны олимпод зориулсан дугаарын хавтас болон дотор нүүрийг чимэх аж.
Хувцаслах хэв маяг, гаргасан амжилтаараа бу сад тамирчнаас ялгарч чадсан тул Д.Бекхэмийг сон госноо сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Лоррэн Кэнди мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Бекхэм бол үндэсний баа тар. Түүнийг эрчүүд ч, бүсгүйчүүд ч хайрладаг” гэж онцолжээ.
“Elle” сэтгүүлийнхэн олимпийн наадамд зориулсан дугаараа хугацаанаас нь өмнө, тодруулбал тавдугаар сарын 30-нд худалдаанд гаргах гэнэ.
Х.ОД /Mongolnews.mn/
URL: