МОНГОЛЫН БАЯЛАГ ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧ БОЛОХОД 29 ХОНОГ ҮЛДЛЭЭ
“Саус гоби сэндс” ХХК манай улсад эзэмшдэг ашигт малтмалын лицензээ Хятадын төрийн өмчит “Чалко” группт худалдахаар болсон тухай мэдээлэл дуулиан тарив. Ингэснээр Монгол Улсын баялагт хятадууд эзэн суух болж байна. Өөрөөр хэлбэл, хятадууд Монголд нүүрс олборлож, түүнийгээ өөрсдөө худалдан авах болсон нь аюулын харанга дэлдэж байгаа юм. Ингэснээр монголчууд нүүрсээ хятадуудын тогтоосон үнээс доогуур борлуулна гэсэн үг. Энэ асуудлаар УИХын гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, эдийн засагч Д.Жаргалсайхан нар өчигдөр байр сууриа илэрхийлэв. “Юун сонгууль, цаана чинь Монголоо тавиад туучихлаа” гэж Д.Жаргалсайхан манай сониноор дамжуулан санаа бодлоо илэрхийлсэн бол өчигдөр “Энэ гэрээг яаралтай таслан зогсоохгүй бол монголчууд сонгуульд оролцохоос татгалзах хэрэгтэй” гэж уриалсан юм.
Хэвлэлийн бага хурал хийлгэсэн хүмүүс “Эх газар” нэртэй хөдөлгөөн байгуулж байгаагаа бас мэдэгдлээ. Алдагдсан газар нутгаа аврах нь бидний зорилго гэж Г.Баярсайхан тайлбарлав. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалын байр суурийг ч сонирхсон юм.
Г.Баярсайхан: -“Саус гоби сэндс” компанийг Хятадын Засгийн газрын компанид зарах болсон нь Монголын уул, уурхайн салбар, үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж мэдэхээр боллоо. Монголчуудыг өөр хоорондоо улстөржиж байх хойгуур Монголын баялгийг хулгайлж байна. 500 гаруй сая тоннын нөөц тэй нүүрсний ордын 57.6 хувийг Хятадын Засгийн газрын “Чалко” компани эзэмшихээр боллоо. Монголын нүүрсний нийлүүлэгч, худалдан авагч нь хятадууд болж байна. Монголын Засгийн газар үүнийг мэдээгүй байна.
Д.Жаргалсайхан: -Тэвчээ рийн аяга дүүрлээ гэж би “Өнөө дөр” сонинд бичсэн. Энэ гэ рээг нэн яаралтай таслан зогсоох ёстой. Тавантолгойн нүүрсийг борлуулахын тулд Засгийн газар урьдчилгаа гэж 250 сая ам. доллар авч, түүнийгээ тараагаад дууссан. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” компани үйл ажиллагаагаа явуулах зардалгүй сууж байна. Тус компанийн удирдлага энэ талаар мэдэгдэл, мэдээлэл хийх ёстой байтал дуугүй байгаа нь хачирхалтай. “Саус гоби сэндс”-ын худалдааг нэн яаралтай таслан зогсоохгүй бол шууд Хятадын Засгийн газ рын компани болно. Ингэснээр олборлолт, борлуулалт, худалдан авалт бүгд Хятадын шууд мэдэлд очиж байна. Бүх дамжлагыг хятадууд авснаар нүүрсний монополь үнийг тэд тогтооно.
Монополь үнэ гэдэг бол зах зээлийн үр үндсийг тасалдаг зүйл. “Саус гоби сэндс”-ын ху далдан авалтыг зогсооход Мон голын УИХ, Засгийн газарт одоо 29 хоног үлдсэн. Аливаа томоохон ордын 20-иос дээш хувийг худадан авах бол Засгийн газраас нь зөвшөөрөл авдаг хууль Америк, Австрали, Канад зэрэг олон оронд үйлчилдэг. Монгол Улс нэн яаралтай Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэг жид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль (төслийг С.Бямбацогт, Г.Занданшатар, Н.Батбаяр, Ө.Энхтүвшин нар 2009 онд санаачлан УИХ-д өргөн барьсан боловч өнөөг хүртэл ач холбогдол өгөөгүй юм байна)-ийн төслийг батлах хэрэгтэй. Тэгж чадвал “Саус гоби сандс”-ыг худалдсан энэ алдааг засаж чадна.
Ц.Сэдванчиг: -“Саус гоби сэндс”-ыг зарсан этгээд чинь Фрийдланд шүү дээ. Энэ луйварчин дэндүү даварч, монголчуудыг, төр, засгийг нь дэндүү дорд үзэж байна. УИХ-ын 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар 37 ордыг стратегийн ордод хамруулах асуудлыг судалж үзээд УИХ-д танилцуулахыг тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдод танилцуулсан боловч бие лүүлээгүй. Энд сонирхлын асар том зөрчил бий. Тухайн үед улс төрийн шалтгаан бий учраас болохгүй байна гэсэн тайлбар хийж байсан нь хардлага төрүүлэх шалтгаан боллоо. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруу лалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг нэн яаралтай батлах ёстой. Монголын ард түмний өмч одоо Хятадын төрийн өмч болох дээрээ тулав. Г.Баярсайхан: -Манжийн үед Монголын төрийн хэргийг Бээжинд шийддэг байсан бол одоо манай уул уурхайн хувь заяаг Бээжин шийддэг болох нь.
Б.БАТЖАРГАЛ: “САУС ГОБИ СЭНДС”-ЫГ ЗАРСНААР “АЙВЕНХОУ МАЙНЗ” Л ХУВЬЦАА БОРЛУУЛСНЫ ОЛЗ ХҮРТЭНЭ
-Манай ашигт малтмалын лицензийг гадныхан хоорондоо өндөр үнээр худалдах болсоор удаж байна. Хамгийн сүүлийн жишээ нь энэ “Саус гоби Сэндс” компанийг худалдсан явдал. Хэн нь хэнийхээ баялагийг хаана худалдаад байна даа?
-Монгол Улсын стратегийн орд газруудыг гадаад орны төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд худалдан авахад тавих нөхцөл, хязгаарлалтыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд ямар байгууллага хэрэгжүүлэх талаар хууль эрх зүйн орчинг яаралтай бий болгох асуудал байна. Энэ чиглэлээр тал талаасаа үзэл бодлоо нэгтгэн хууль эрх зүйн зохицуулалттай болох нь тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр бидэнд мэдэгдэж буй нь “Саус гоби Сэндс” ХХК-ийг эзэмшдэг Канад улсад бүртгэлтэй “Саус гоби ресурсес” компани боловч цаана нь өөр хэдэн компани хаана хичнээн хувьцаагаа зарж буйг бид мэдэх боломжг үй байна. Бусад оронд энэхүү харилцааг хянан зохицуулж байдаг Засгийн газрын тусгай агентлаг ажилладаг.
2009 онд Хятадын 100 хувийн төрийн өмчит “Чайналко” (“Саус гоби ресурсес” компаний 60 хувийг худалдан авах гэж буй “Чалко” компанийн толгой компани) “Рио Тинто” компанийн хувьцааны тодорхой хэсгийг 19 тэрбум ам.доллараар худалдан авахыг Австралийн Гадаад хөрөнгө оруулалтыг хянах хорооны шийдвэрийн дагуу зөвшөөрөөгүй тул байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто” компани “Чайналко” компанид 195 сая ам.долларын торгууль төлсөн жишээ бий. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг худалдах, эсвэл уг компанийн хувьцааг худалдах замаар тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж буй үйл ажиллагааг төрийн хяналтад оруулж, энэхүү арилжаанаас төр татвар хурааж чаддаг болох хэрэгтэй юм. Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан боловч түүнээс урган гарсан хуулиар газар доорх баялгийг лицензээр дамжуулан дамлан худалдаалах болсонд дүгнэлт хийж холбогдох хуулиудад яаралтай өөрчлөлт оруулах нь зүйтэй.
-“Саус гоби ресурсес” ком панийн 60 хувийг “Чалко” авах гэж байгаа юм байна. Энэ ямар учиртай юм бэ?
-“Рио Тинто” компани “Айванхоу Майнз Лимитэд” компанийн 51 хувийг, “Айванхоу Майнз Лимитэд” компани нь “South Gobi Resources” компанийн 57.6 хувийг эзэмшдэг. 14 хувийг нь БНХАУ-ын Сангийн яамны харьяа Санхүүгийн хөрөнгө оруулалтын корпораци “China Investment Corporation”, үлдэх 21 хувийг бусад хөрөнгө оруулагчид эзэмшдэг юм билээ. “South gobi resources” ком пани нь Сингапурт бүртгэлтэй “SGQ Coal Investment Pte. Ltd” компанийг 100 хувь эзэмшдэг. “SGQ Coal Investment Pte. Ltd” компани Монголд бүртгэлтэй “Саус гоби сэндс” буюу “Өмнийн говийн элс” компанийг 100 хувь эзэмшдэг байна. “Өмнийн говийн элс” ХХК нь манай улсын Өмнөговь аймаг дахь Овоот Толгой хэмээх томоохон коксжих нүүрсний орд болон бусад орд газрын лицензийг эзэмшдэг.
Канадын “Саус гоби ресурс” компанийн хувьцааны 57.6 хувийг эзэмшигч Канадын “Айвенхоу Майнз” компани 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Хятадын “Чалко” компанитай гэрээ хийж, “Саус гоби ресурс” компанийн хувьцааг худалдахаар болсон байгаа юм. “Саус гоби ресурс” ком панийн хувьцаа өндөр үнэтэй худалдаалагдахад ма най улсад үйл ажиллагаа явуулж буй “Саудгоби сэндс” компанийн эзэмшиж буй лиценз, ирээдүйд олох ашгийн түвшин нь нөлөөлсөн гэдэг нь тодорхой юм. Энэхүү ажил гүйлгээний үр дүнд Канадын “Айвенхоу Майнз” компани хувьцаа борлуулсны олз хүртэх болно.
-Хятадууд яагаад Монголд бүртгэлтэй “Саус гоби сэндс” компанийг бус түүнээс хэдэн шат дээр байх Канадад бүртгэлтэй компанийн хувьцааг авах болсон нь сонирхол татаж байна.
-Манай ашигт малтмалын хуулиар тодорхой нөхцөл хангасан тохиолдолд лиценз шилжүүлэх зохицуулалт байдаг. Тийм учраас лиценз шил жүүлэхийн оронд уг компанийн хувьцааг худалдан авах замаар орд газрыг эзэмших эрх олж авахыг эрмэлзэх болсон. Энэ нь тэдний хувьд хялбар арга. Сүүлийн жилүүдэд Монголд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьцааны зах зээлийн үнэлгээ эрс өсч буйг даган тухайн ком панийн хувьцааг худалдан авах замаар хувь эзэмшилээ өсгөх сонирхолтой компаниуд нэмэгдсээр байна. Энэ төрлийн ажил гүйлгээ олон сая ам.доллараар хэмжигдэх мөнгөн дүнгээр хийгдэж байна. Иймээс, энэ төрлийн олзоос хэрхэн татвар авах гэдэг асуудал чухлаар тавигдах боллоо.
Бид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын стандартад нийцүүлж бэлтгэж дуусаад байгаа. Монгол Улсад хайгуулын болон ашиг лалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 10-аас дээш хувийг борлуулсан тохиолдолд хувьцаа борлуулсны олзыг Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэж үзэж татвар авдаг болно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар лиценз эзэмшигч компани лицензээ бусдад шилжүүлэх эсвэл лиценз эзэмшигч компаниа худалдах гэрээ бай гуулахаасаа өм нө гадаадын Засгийн газрын хараат компани эсэхийг хянах зорилгоор Сангийн сайдаас зөвшөөрөл авах, зөв шөөрсөн тохиолдолд уг лицензийг эсвэл лиценз эзэмшигч компанийг худалдан авах гэж буй этгээдийн Монголд төлбөл зохих бүх татварыг суутган авч төсөвт төлсөний дараа лицензийн эсвэл компаний хувьцаа худалдахыг зөвшөөрдөг байх зарчимд шилжих нь зүйтэй байна.
-Хууль эрх зүйн орчин нь цэгцрээгүй энэ үед Монгол Улс ашигт малтмалын нөөцөө бүгдийг зэрэг зэрэг ашиглах нь хэр зөв бэ?
-Ер нь миний хувийн бодлоор өнөөгийн нөхцөлд манай улс ашигт малтмалын ордуудыг ашиглах тухайд “дотроо бодолтой дороо суурьтай” хандах цаг ирсэн гэж боддог. Ерөнхийлөгч лиценз олголтыг түр зогсоосон нь зөв алхам болсон. Одоо олгоод буй лицензээ цэгцэлж, түүнийг арилжиж буй байдалд хатуу хяналт тогтоон улс татвараа авч чаддаг болох нь чухал. Ашигт малтмалын зарим ордыг стратегийн ордод хамаа руулахгүй өдийг хүрсэн шалт гааныг Ашигт малтмалын хуульд стратегийн ордын тодорхойлолтыг маш бүрхэг тусгасантай холбоотой гэж боддог. Уг заалтад ”стратегийн ач холбогдол бүхий ашигт малт малын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийг мийн хөгжилд нөлөөлөх хэм жээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг ойлгоно гэж заасан. Үүнийг хэн, хэрхэн ойлгож, ямар хэмжүүрээр тодорхойлох нь маш ойлгомжгүй учраас стратегийн ач холбогдолтой орд газруудыг лиценз нэрээр дамлан худалдаалах байдал газар авч байна.
Го.ЭНХТӨР /Mongolnews.mn/
URL: