Г.Уянга: Эвсэл байгуулахад саад болох гэж Н.Энхбаярыг барьсан байх

ҮШН-ын нарийн бичгийн дарга Г.Уянгаас  дараах асуултад хариулт авлаа.

-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ямар шалтгаанаар баривчилж байгаа юм бол. Танд ямар нэг мэдээлэл байна уу?

-Процессын талаас нь надад мэдсэн зүйл алга. Миний мэдэж байгаагаар энэ бүх зүйл улс төрийн шалтгаантай. Өнөөдөр долдугаар сарын 1-ний хэргийн талаар маш ноцтой баримт дэлгэснээс үүдэн ийм зүйл болж байгаа болов уу. Тэнд дэлгэсэн материалд хэн нэгний талаар их ноцтой зүйл байгаа байх. Тиймээс өнөөдөр ийм зүйл үүсч байгаа байх. Мөн энэ баривчлах ажиллагаа МАХН, ҮШН, БНН нэгдэн эвсэх гэж байгаатай холбоотой байх. Эдгээр намууд нэгдэж, Монголын улс төрийн томоохон нэгдэл болох гэж байгаа нь сонгууль дөхсөн энэ өдрүүдэд олон хүний анхаарлыг татаж байх шиг байна. Одоо эвсэл байгуулагдахад ердөө 10 гаруй хоног үлдлээ. Энэ хугацаанаас өмнө амжиж саад болох гэж ийм зүйл зохион байгуулсан байх. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн энэ бүх процесст хамт байх хэрэгтэй байх.


URL:

Сэтгэгдэл бичих