“Монголын мэдээ” сониныг уншигчдад хүрэхээс нь өмнө дээрэмлээ
БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Монголын мэдээ” сониныхныг шөнөжин дарамталсан байна. Мөн өнөөдрийн бүх дугаарыг нь уншигчдад хүрэхээс нь өмнө дээрэмдлээ. Учир нь тус сонины сэтгүүлч Б.Жаргалсайханаас урд өдөр нь ярилцлага авсан байна. Тэр ярилцлага нь өнөөдрийн дугаарт гарах байжээ.
Гэтэл улс төрд үүсээд байгаа өчигдрийн үйл явцаас болж тэрбээр уг ярилцлагыг уншигчдад хүргэхээс татгалзаж ийнхүү хууль зөрчиж хэвлэл мэдээллийнхний эрхэнд халдсан байна. Олон арван сэтгүүлчийн хөлс хөдөлмөрөөр гарсан дугаарыг Б. Жаргалсайхан түгээх шуудангуудад нь очиж нэг ширхэгийг ч үлдээлгүй авсан байна. Тэрбээр тус сонины Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлчийг дарамталсан гэсэн мэдээлэл ч ирлээ. Уг асуудлаар одоо “Монголын мэдээ” сониныхон хэвлэлийн хурал зарлалаа. Хурал Хэвлэлийн хүрээлэнд 12.30 цагаас эхэлнэ.
Г.Туяа /Нууц/
URL: