Гааль дээр учирсан эмэгтэй /эротик өгүүллэг/
Миний бие сэтгэл санааны тал дээр харьцангуй тогтвортой, бас мэргэжлийн ур чадварын хувьд хэнээс ч дутахгvй нэгэн билээ.
Нисэх онгоцны буудалд гаалийн ажилтнаар ажилладаг. Хэв журам, эмх цэгцтэй байдалд дуртай хvмvvсийн нэгэн адил ажлаа маш хурдан хугацаанд чанартай сайн гvйцэтгэнэ. Гэвч хэв журам сахиулагч олон хvний нэгэн адилаар заримдаа хамаг зvйлээ мартаж, ямар нэг хориотой бараа бvхий наймаачныг хилээр нэвтрvvлж байна гэж төсөөлөн бодох таалагддаг. Хагас, бvтэн сайн өдрvvдэд би уран сэтгэмж бvр их нэмэгддэг гээч. Дvрэмт хувцсаа тайлж, орондоо ороод ойрын хугацаанд надад онцгой сэтгэгдэл төрvvлсэн ямар нэг зvйлийн талаар бодолд автдаг. Өнөөдөр цөлд байх шиг аниргvй нам гvмд хэвтэж байхдаа саяхны миний гайхлыг төрvvлж чадсан нэгэн зvйлийн талаар санав.
Энэ бол нас тогтсон эмэгтэйн тээш байв. Тэрээр залуу зандан насандаа тун ч царайлаг байсан бололтой. Би тvvнээс асуудаг асуултаа л асуув. Гаалийн мэдvvлэгт бичиж тэмдэглvvлэх зvйл бий юу гэж. Би тvvнийг ямар нэг зvйлд буруутган мөрөн дээр нь гараа тавьчихсан мэт тэрээр маш их сандарч цочив. Тэгээд яаран сандруу тvгдчин байж мэдvvлээд байх зvйл тvvнд vгvй, хэдэн хувцаснаас өөр юу ч авч яваагvй хэмээн мэдэгдэв. Ингэж сандарна гэж би огт бодоогvй, тэгээд ч тэр хэтэрхий их барьц алдсан учраас ямар нэгэн гэмтэй л байж таарах нь. Би хатагтайг анхааралтай ширтэв. Vнэхээр гундаж яваа нэгэн аж. Насаа нуух гэж нэлээдгvй чармайлт гаргасан нь тодорхой нvvр царайгаа хичээнгvйлэн будсан, зовхи болон нvдэн доогуураа сvvдэрлэгч энгэсэг тvрхэн, уруулаа будаж, хацраа ягааруулан, толгойдоо хавчаар зvvжээ. Тvvний царайд энэ бvхнийг хэрхэн тайлбарлах билээ гэсэн байдалтай уйтгар, бас заль зэрэг тодорч байлаа.
Тэрээр хэтэрхий олон зvйл өмсч зvvсэн байсан тул би нэг бvрчлэн учрыг нь олж чадсангvй. Гацуур модны чимэглэл шиг vй олон зvvлт чимэгнийх нь дундаас ямартаа ч хvзvvнд нь ороолт, хамба хилэн хvрэм, ноосон цамц, нимгэн цамц, хөхний даруулга гээд бvх төрлийн өнгөтэй, том жижиг янз бvрийн хэмжээтэй байгааг анзаарав. Ийм ярвигтай байдлаар хувцасласнаас ч тэр vv, тvvний ийн сандарч байгааг харсанаас ч тэр vv яагаад ч юм тэр адал явдал хайгчдын нэг, хар тамхичин, эсвэл тагнуул биш байгаа гэж бодогдов. Баян хуур шиг тvvний ганган цvнх рvv нь би заагаад:
-Vvнийгээ онгойлго гэж тушаангуй хэлэв.
-Мэдvvлгэнд тусгаад байх зvйл надад байхгvй гэж би хэлсэн шvv дээ хэмээн тэр даруй дургvйлхлээ.
-Онгойлгоно уу гэж би давтан хэлэв.
Тэрээр санаа алдаад тvлхvvрээ авч гар цvнхний цоожийг нээв. Би нэлээд хэрцгий байдлаар тvгжээг нь чадхийлгэж, гap цvнхийг онгойлгож дотогш нь гараа хийлээ. Тэнд зөөлөн, хөнгөхөн, гулгамтгай хамба хилэн, торго гээд янз бvрийн бөс даавуугаар хийсэн зvйлvvд эмх замбараагvй хэвтэх аж. Эмэгтэйчvvдэд байдаг эмх замбараагvй байдал. Эрчvvд бол хэзээ ч бөөн бөөнөөр нь хувцсаа холилдуулан хийхгvй дээ.
Энэ бvх зөөлөн, бас сонин дуугардаг хувцас хунарт хоёр гараа умбуулан байхдаа өөрсдийгөө эрчvvдээс илvv гангалах дуртай эмэгтэйчvvдийн талаар бодож байлаа. Vнэхээр ч тэдний өмсдөг даашинз нь тэдний биеийн салшгvй нэгэн хэсэг шиг. Даашинз эмэгтэй хvний биед наалдан тун ч нууцлаг, бас сэтгэл татам болгож, байгаа зvйлийг нь нууж, бас байхгvй зvйлийг нь товойлгон харагдуулдаг.
Энэ бvхний талаар бодсоор би нэгжлэгээ дуусгалаа. Ямар ч vр дvн алга. Гар цvнхийг нь тvтжээд оруулж болно гэсэн хэвшил болсон дохиогоо өглөө. Эмэгтэй тун ч сэтгэл хангалуун инээмсэглэсээр надад талархлаа илэрхийлэв.
Энэ талаар бодож хэвтэхдээ би эрэгтэй, эмэгтэй хvмvvс хэрхэн өөр өөр хувцасладаг болох талаар бодож эхлэв. Эмэгтэйчvvд чухам яагаад ийм бие барьсан хувцас өмсдөг вэ? Яагаад эрчvvдийн хувцас дандаа шулуун байдаг юм бэ? Энэ бvх асуултад хариулах гэж ядаад эцэст нь нойр хvрээд унтаад өгөв.
Хагас цаг орчим өнгөрсөн бололтой. Гэнэт хаалганы хонх чанга гэгч нь дуугарсанд би орноосоо vсрэн бослоо. Ганцаараа амьдардаг над дээр бvтэн сайны vдэш хэн ирдэг билээ? Цамцаа өмсөөд хөл нvцгэн чигээр vvдний дурангаар харав.
Vгvй ер. Дөч эргэм насны туранхай vрчгэр нvvртэй, хэзээ ч билээ харсан тэр эмэгтэй байв.
Хамба хилэн хvрэм, хvзvvн дэх алчуур, vй олон гоёл чимэглэл, зvvлт гээд л гарцаагvй мөн. Цаашлуулж харвал өнөө ганган гар цvнх, өнөө миний сайтар нэгжлэг хийдэг цvнх мөнөөс мөн.
Хаалганыхаа тvгжээг мултлан хагас онгойлгоод,
-Та хэнтэй уулзах вэ? гэж асуув.
-Хн, чамтай л байхгvй юу хэмээн өнөө эмэгтэй хэнэг ч vгvй хэлэв.
-Уучлаарай, би таныг танихгvй юм байна. Тэгээд ч анх удаагаа харж байна.
-За боль доо, хаалгаа онгойлго. Би оръё.
Би тун болгоомжтойгоор хаалгаа онгойлгож өгөв.
-Ингэхээр Атос Канестрини миний өмнө зогсч байх шив дээ.
-Би таныг танихгvй гэж хэлээд байна шvv дээ.
-Тийм дээ, намайг танихгvй. Тодруулж хэлбэл танихыг хvсэхгvй л байгаа биз. Гэлээ гээд чамайг би хайх ёсгvй гэсэн vг биш.
-Та vvгээрээ юу хэлэх гэсэн юм бэ?
-Дараа хэлье. Одоо унтлагынхаа өрөөг заагаад өг.
-Зочны өрөөнд орвол дээргvй юу?
-Vгvй шvv. Хоёулаа унтлагын өрөөнд орох ёстой.
-Яагаад?
-Одоохон харамз.
Тvvний урд орж том гэгчийн хоёр цонх, өргөн ор, шvvгээ, сандал бvхий саруулхан унтлагын өрөөнд дагуулан оров.
Тийш ормогц тэрээр:
-Ямар хvйтэн өрөө вэ? Бас хоёр нvvртэй.
-Хоёр нvvртэй? Яагаад?
-Учир нь бодит байдал дээр чамд огт өөр унтлагын өрөө таарах байсан юм.
-Энэ эмэгтэйчvvдэд зориулсан өрөө байна. Харин одоо би чамд жаахан өөрчилж vзvvлье. Харж бай.
Тэрээр гар тээшээ сандал дээр тавиад тэндээс гоо сайхны vй олон хэрэгслээ гаргаж ирээд гантиг шvvгээн дээр өрж тавилаа.
-Зиак, хийчихлээ. Одоо тийм ч уйтгартай харагдахгvй болсон.
Тvvнийг би дуугvй ажиглав. Тэрээр гар цvнхнээсээ урт цамц, урт торгон банзал, дотуур хувцас гээд олон зvйл гаргаж ирэв. Дараа нь энэ ундарч дуусашгvй цvнхнээс хар өнгийн унтлагын хувцас, ногоон шаахай, улаан халаат гарч ирэв. Дараа нь тэрээр над руу эргэж хараад хийсэн зvйлдээ сэтгэл ханамжтай байгаа бололтой,
-Ингэх нь дээр байна уу гэж асуув:
Тvvн рvv би гайхсан янзтай харна. Тэрээр гэнэт,
-Алив хvрээд ирээч гэлээ.
Тvvн рvv дөхөж очив. Хоёул толины өмнө зэрэгцэн зогсоно.
-Анхааралтай хар даа. Бид хоёр тун адилхан гэж чамд санагдахгуй байна уу?
Vнэхээр тvvний зөв байлаа. Бидний нvvр царайны төрх адилхан, нvд, хамар, ам гээд бvгд адилхан юм. Дараа нь тэрээр,
-Одоо ойлгож байна уу? Би бол чи, чи бол би. Тэгэхээр би эмэгтэй хувилбар, харин чи бол эрэгтэй нь. Харин одоо би хамаг хувцсаа тайлан орон дээр хэвтээд бага зэрэг амраадхая. Харин чи юу хийх гэж байна?
-Би гэртээ байна. Тиймээс өнөөдрийг хvртэл хийж ирсэн зvйлээ л хийнэ. Амарна, уншина, бодно, бас мөрөөднө гэж би хариулав.
-Мөрөөднө гэнэ ээ? Юуны тухай? Чиний орыг би хэрхэн эзлэх бол гэж vv? Санаа бvv зов. Би аль хэдийнэ эзэлчихсэн. Өнөөдрөөс эхлээд нисэх буудал дээрх ажил дээр Атос Канестрини эрэгтэй хувилбар, харин гэртээ эмэгтэй хувилбар нь байх болно. Харин одоо баяртай. Ажилдаа явах цаг чинь болсон байна. Орой уулзая.
-Чи миний гэрт юу хийх болж байна?
-Энэ бол миний хэрэг. Ямартаа ч надад тав тухтай хөгжилтэй байх болно.
Ингэж хэлээд тэрээр хувцсаа тайлж, надаас огт ичиж зоволгvйгээр нас явж байгаа ул мөрөө нуухгvй байгаа биеэ vзvvлэв. Тэнд хийх зvйл vгvй учир тэндээс гарав.
-Хаалгаа сайн хаачихаарай гэж араас тэр хашгирав.
Би vvдэнд гарлаа. Хаалгаа хаамагц тамирчин биетэй, ширэлдсэн vстэй хөрш маань таарав.
-Хатагтай Канестрини?
-Юу? Ямар ч хатагтай байхгvй..гээд л би сэрчихэв.
Ашгvй гэж. Тэгэхээр буудал дээр байсан хатагтай надад их л онцгой сэтгэгдэл төрvvлж дээ. Хvйт даасан уйтгартай унтлагын өрөөгөө би ахин харав. Vнэхээр гоёл чимэглэл дутагдаж байна. Цэцэг, зураг, хивс, дэр гээд л.. Яагаад энэ бvгдийг урьд нь санаагvй юм бол доо. Таатай энэ бодолд дарагдсаар би ахиад нам унтав.
URL: