Хятадад бага зардал болон хямд хөдөлмөрийн цаг үе дууслаа

Хятадад Apple Корпорацийн iPad болон iPhone-уудыг үйлдвэрлэдэг 1,2 сая ажилчдын нөхцөл байдлыг  сайжруулах Фоксконн Технологийн гэрээ нь Хятaдыг дэлхийн хамгийн хямд үйлдвэрлэгч гэсэн цолыг алдах дохио болох шинжтэй.
Энэ бол цэвэр эдийн засгийн маргаан биш хэдий ч гадаад дахь АНУ-ын компаниудын үйл ажиллагаануудыг хянах хамгийн том хэмжээний шалгалт болох аж.
Дэлхийн сая сая хэрэглэгчдийн хамгийн дуртай гаджетуудыг үйлдвэрлэгчид олон жилийн туршид ашгаа нэмэгдүүлэхээр бүсээ чангалан чармайж ирсэн билээ. Гэвч  том брэндүүд дарангуйлагдсан Хятад ажилчдын нуруун дээрээс эдгээр бүтээгдэхүүнүүд бий болсон гэсэн шүүмжлэлийг давж гарахын тулд  ашгийнхаа зарим хэсгийг алдахаас аргагүй болох тэр цаг хугацаа ирж байна.

“Хятадад бага зардал болон хямд хөдөлмөрийн цаг үе дууслаа” гэж  өнгөрсөн жилд 3 тэрбумын жилийн орлоготой байсан Apple болон бусад брэндийн компаниудад  мэдрэгч хавтан үйлдвэрлэгч, Тайваны Wintek-ийн ахлах санхүүгийн ажилтан Жэй Хуан хэллээ.
Тэрээр нэмж “Хүмүүс зах зээл хямд бүтээгдэхүүнүүдийг санал болгох хэрэгтэй гэж үздэг, гэтэл урд нь энэ хүссэн хямд үнэ чинь зөвхөн Хятадын ажилчдын хямд хөлс болон тэдний амралтын цаг ба нийгмийн халамж хасагдсанаар бий болж байсан юм. Гэхдээ бид одоо энэ бүхэн өөрчлөгдөж сайжрах ёстой гэдэгтэй бүгд санал нийлэх бизээ гэлээ.

Wintek ажилчдынхаа төлөө анхаарч тэднийг гэр бүлтэйгээ ярихад нь видео чатаар харилцах төхөөрөмжүүдийг суурилуулжээ.  Өөр нэг Apple –ийн гэрээ гүйцэтгэгч, Pegatron компани зарим ажилчдаа  дан үүрэгтэй ажлаас нь болиулж олон төрлийн ур чадвартай баг руу шилжүүлэх зэргээр  шинэчлэн зохион байгуулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих