Н.Энхбаярыг баривчлах үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нар цагдаа нарт зодуулжээ
Өнөө өглөө 06.05 цагийн орчимд Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдаа, тусгай, АТГ-ынхан нийлсэн 350 гаруй хүн албадан баривчилжээ.
Түүний хоргодож байсан байшингийн бүх хаалгыг эвдлэн баривчилж, цагдаагийн хамгаалалттай машинд суулган Төв аймгийн хорих руу авч явсан байна.
Энэ үеэр түүнтэй хамт байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарыг цагдаа нар бүлэглэн зодсон бөгөөд Ч.Улааны нүдний шил хагарч, зүүн нүд нь гэмтжээ.
Тэд Монгол улсын ИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэнд халдсан гэсэн үндэслэлээр АТГ-ын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналыг өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт тавих гэнэ.
Яг одоо МАХН хэвлэлийн бага хурал хийлгэж буй ажээ.
С.Сарнай
URL: