“Женко” Х.Баттулга Хятадуудад Монголын Төмөр Замын 50 хувийг эзэмшүүлэхээр тохиролцсон байжээ
ТБХБ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулгын Монголын төмөр замын тухай хэд хэдэн санамж бичиг, гэрээ байгуулж байсан нь ил болоод буй билээ.
Энэ дунд хэд хэдэн ноцтой асуудал буйн нэг нь санамж бичиг гэгч дээрээ хувь эзэмшлийг шууд тусгасан явдал юм.
Э.Мягмар
Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Төмөр замын яам, цаашид «талууд» гэх: Хоёр орны хоорондын төмөр замын салбар дахь олон жилийн найрамдалт, хамтын ажиллагааны уламжлалд тулгуурлан, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах зорилгоор.
Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ, түүний дотор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны төмөр замын сүлжээг үе шаттайгаар өргөжүүлэхийг эрмэлзэж, Харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш, харилцан ашигтай, тус бүрийн давуу талыг нөхөн дэмжих зарчмыг үндэс болгон дараах зүйлсийг харилцан тохиролцов.
1. Хоёр орны удирдлагуудын харилцан тохиролцсоны дагуу болон хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тулгуурлан төмөр замын салбар дахь найрамдалт хамтын ажиллагааг зах зээлийн зарчмыг баримтлан бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ.
2. Талууд тус бүрийнхээ давуу талыг ашиглан, хамгийн боломжтой, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах хувилбарыг харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсад шинээр төмөр зам барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
3. Хятадын тал нь Монголын талын саналыг үндэслэн Монгол Улсын төмөр замын сүлжээний төлөвлөлтийг хийж гүйцэтгэх, хайгуул, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, хөрөнгө оруулалт хийх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлнэ.
4. Талуудын харилцан тохиролцсоны дагуу Хятад-Монголын хамтарсан төмөр замын компани байгуулах бөгөөд талууд тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшинэ. Хятадын тал төмөр замын компанид техник, технологи, барилгын ажлын хөрөнгө оруулалт оруулах замаар хувьцаа эзэмших бөгөөд Монголын тал хайгуул хийн нөөц нь тогтоогдсон уул уурхайн ашигт малтмал ашиглах эрхээр хувь нийлүүлнэ. Энэхүү хамтарсан компани нь төмөр зам болон уул уурхайн ашигт малтмалыг эзэмших эрх эдэлнэ. Талуудын холбогдох байгууллагууд энэ онд багтаан хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг бэлтгэж, тус тусын Засгийн газраар баталуулсны дараа хэрэгжүүлж эхэлнэ.
5. Талууд хамтран 2010 онд Шивээхүрэн-Нарийн сухайт, 2012 онд Таван толгой- Оюу толгой-Сайншанд, Сайншанд-Чойбалсан, Сайншанд-Замын-Үүд, Баруун-Урт-Бичигт чиглэлийн төмөр замыг тус тус барьж дуусгана. Дараа нь Нарийн сухайт-Таван толгой, Оюу толгой – Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барих асуудлыг судална.
6. Шивээхүрэн-Нарийн сухайт, Сайншанд-Замын-Үүд болон Баруун-Урт-Бичигтийн чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн царигтайгаар барина. Таван толгой-Оюу толгой-Сайншанд-Чойлбалсан чиглэлийн төмөр замыг Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах шатанд 1435мл/1 болон 1520мм-ийн хосолсон нэг шугамаар, эсхүл 1435 мм-ийн болон 1520 мм-ын тус тус бие даасан хос төмөр зам байх талаар болон Чойбалсан эсхүл Баруун-Уртад шилжүүлэн ачих байгууламж барих асуудлыг нарийвчилсан судалгааг бүх талаар хийж, харьцуулсны үндсэн дээр шийднэ.
7. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсны дараагаар Хятадын тал Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсгийг даруй байгуулж, судалгааны ажлыг эхлүүлэх бөгөөд Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажпыг хийж дуусган хоёр улсын төмөр замын төрийн захиргааны төв байгууллагад танилцуулан зөвшөөрөл авна. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад Монголын тал шаардлагатай дэмжлэг туслалцааг Хятадын талд үзүүлнэ. Судалгааны ажлын зардлыг Хятадын тал урьдчилан гаргана.
8. Хоёр улсын хоорондын төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг дээшлүүлэх зорилгоор хоёр орны хооронд төмөр замаар хилийн шинэ гарцуудыг нээх шаардлагатайг хоёр тал санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв. Талууд нэн даруй «Цэхэ-Шивээхүрэнгийн боомтод төмөр зам барих болон ашиглах талаарх БНХАУ болон Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр (төсөл) байгуулах бөгөөд санамж бичгийн тавдугаар зүйлд заасан төмөр замуудыг барьсны дараа Бичигт-Зүүн хадавч, Ганд мод-Гашуунсухайт, Нөмрөг-Рашаан, Бургагтай-Дао Еэмиао боомтуудад төмөр зам барих, түүнийг ашиглах талаарх гэрээ хэлэлцээрийг эхлүүлнэ.
9. Талууд Эрээн-Замын-Үүд боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, задгай ачаа тээвэрлэх нөхцөлийг сайжруулна. Хятадын тал Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин боомт чиглэлийн төмөр замын нэвтрүүлэх чадварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, цаашдаа жилд 30 сая тоннд хүргэхийг эрмэлзэхийн сацуу Эрээн-Жинин хэсгийг шинэчлэн сайжруулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Тээврийн коридорыг иж бүрнээр өргөжүүлэх зорилгоор БНХАУ-ын тал Замын-Үүд боомт болон Замын-Үүд- Улаанбаатар хэсгийн төмөр замыг сэргээн сайжруулах, техникийн шинэчлэлт хийхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Талууд олон улсын ачаа тээврийн хэлэлцээрийн хүрээнд, харилцан туслалцах, харилцан ашигтай байх зарчимд үндэслэн транзит тээврийн тарифт хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хамтран судална.
10. Талууд дор дурдсан асуудлаар хамтран ажиллаж, тулгамдсан асуудлыг харилцан шийдвэрлэхээр тохиролцов. Үүнд:
Зорчигчдын ачааллыг харгалзан үзсэний үндсэн дээр Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг нэмэгдүүлнэ. Шаардлагатай тохиолдолд долоо хоногт хоёр удаа тээвэрлэлт хийнэ. 2010 оноос эхлэн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар болон Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний тасалбарыг хоёр талдаа худалдах боломжийн талаар судална.
Олон улсын чингэлгийн галт тэргийг cap тутамд тотгмол аялуулах, Эрээн, Замын-Үүд өртөөн дээр зорчигч тээврийн галт тэрэгний дугуй солих хугацааг багасгах, энэхүү хугацааг 150 минутаас хэтрэхгүй болгох.
-Төмөр замын холбогдох байгууллагууд хамтран олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбарын тарифыг судлан шинэчлэх, улмаар Улаанбаатар- Бээжин, Улаанбаатар-Хөх хот чиглэлийн зорчигч тээврийн тарифын асуудлыг шийдвэрлэх.
Хоёр орны төмөр замуудын хооронд ачаа тээвэрлэлтийн мэдээг электрон хэлбэрээр солилцдог систем нэвтрүүлэх.
Н.Энэхүү санамж бичигт тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын талаас Хятадын төмөр замын яамаар ахлуулсан, Монголын талаас Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамаар ахлуулсан холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон тусгай ажлын хэсгийг байгуулах, уг ажлын хэсэг энэ оны есдүгээр сард багтаан хамтарсан компанийг байгуулах арга хэлбэрийг тохирох болон төслүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, 10 дугаар сард багтаан хоёр яамны удирдлагуудад танилцуулан албан ёсоор баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
Холбоо барих байгууллага:
Монголын тал: Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар
Хятадын тал: Хятадын Төмөр замын яамны Олон улсын хамтын ажиллагааны газар
Энэхүү санамж бичгийн агуулгыг нөгөө талаасаа авсан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно.
Энэхүү санамж бичигт 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан бөгөөд монгол, хятад хэлээр тус бүр хоёр хувь үйлдэв. Эх хувь адил хүчинтэй байна. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан өдрөөс эхлэн талууд холбогдох бэлтгэл ажлыг эхлүүлнэ.
URL: