МАН-ын генсек туслахынхаа эхнэрт хоёр өрөө байр бэлэглэв

Манай томчууд ийм тийм гадаад хэлтэй гэж томордог ч үнэндээ “мама папа”-гаас цаашгүй хүмүүс байдаг.  Харин орос англи хэлтэй гэж  биеэ дөвийлгөдөггүй хүн бол МАН-ын ерөнхий нарийн бичиг У.Хүрэлсүх гэнэ.  Саяхан түүний туслах Батзаяа гэдэг залуу хэл сурахаар АНУ-ыг зорьсон.  Генсек У.Хүрэлсүхийг өчнөөн жил дагасан энэ залуу үнэнч албат гэдгээ ёстой нэг харуулсан гэдэг.  Гудамжны жагсаал, Их хурлын сонгууль, Хадгаламж банкны хэрэг гээд хаач байсан даргатайгаа хамт явсан гэнэ.  Ялангуяа Хадгаламж банкны хэргээр У.Хүрэлсүхийг байцаагдаж байхад Улсын мөрдөн байцаах газрын өмнө машинтайгаа огт хөдлөлгүй хамаг бичиг баримтыг нь тас тэвэрчихээд өдөржин шөнөжин хүлээж байсан аж.  Ингэж “үнэнч шударгуу албат” болохоо олон тулаанд харуулсан тул саяхан дарга нь хайр ивээлээ харамгүй хүртээжээ.  “Чи бид хоёр хоёулаа хэлгүй юм байна, иймд чи гадагшаа явж хэл сур, зардал мөнгийг би даана, ар гэрийг чинь ч харж үзнэ” гэснээр туслах залуу англихэл  сурахаар Америк ниссэн гэнэ.  Жилийн дараа сонгуулийн өмнөхөн буцаж ирэхийг дарга нь үүрэгджээ.  Ар гэрийг нь харж үзнэ гэсэн амлалтандаа У.Хүрэлсүх ч хүрч сар шинийн өмнө туслахынхаа эхнэр хүүхдийг хоёр өрөө шинэ байранд оруулжээ.

С.Цог


URL:

Сэтгэгдэл бичих