Сүмод шингэсэн монгол хөлс

Мэргэжлийн сүмод монгол залуус хүч сорьж эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойд зориулсан нэгэн шинэ ном худалдаанд гарлаа.

Монголын хүчит хөвгүүд харь орны үндэсний бөхөд анх хэрхэн хүч үзэх болсон, яаж эзэгнэсэн талаар сэтгүүлч М.Сугар-Эрдэнийн бичсэн “Сүмод шингэсэн монгол хөлс” номноос та уншиж болно.

Монголчууд анх сүмо барилдсан 1992 оны 3-р сарын тэмцээнээс 2012 оны 3-р сарын тэмцээн хүртэлх 20 жилийн хугацаанд Японы мэргэжлийн сүмогийн дохёон дээр 52 монгол бөх барилджээ.

Тэдний цаг үе, тэвчээр хатуужил, барилдааны амжилт, хийж байсан мэх, даваа унааны үзүүлэлт, олны сэтгэгдэл, тэр л агшин, тэр л сэтгэгдэл зэргийг нь мөнхлөн үлдээсэн ярилцлага, нийтлэлүүдийг танд толилуулж байна. “Сүмод шингэсэн монгол хөлс” номыг Интер ном, Мир, Мажестик номын дэлгүүрүүдэд худалдаалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих