“Туул ривер контрисайд” ХХК болон, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарт хариуцлага хүрээлгэхийг шаардлаа
Байгаль хамгаалах иргэний зарим хөдөлгөөнүүд, Гачуурт , Биокомбинатын иргэдийн хөдөлгөөн хамтран УИХ-ын гишүүн Мөнх-очир тэргүүтэй албан тушаалтнууд болон Солонгосын хөрөнгө оруулалттай “Туул ривер контрисайд” компанид хариуцлага тооцохыг шаардлаа. “Туул ривер контрисайд” компани монголын өндөр албан тушаалтнуудтай хуйвалдан нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр Туул голыг туйлдуулж байна гэж тэд үзэж байна.
Тиймээс эхний ээлжинд тус компанид газрын зөвшөөрөл олгох үндэс суурийг тавьсан УИХ-ын гишүүн Мөнх-Очирыг УИХ-д дахин суулгахгүй байх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Үзэгч та бүхэн Туул голын эхэн Гачуурт тосгонд солонгосын хөрөнгө оруулалттай Туул ривер контрисайд компани одоогоос 5 жилийн өмнө гольфийн талбай барих нэрээр газрын зөвшөөрөл авч 13 га газрын хөрсийг гольфийн талбай барих нэрээр 30-40 см зузаан хуулж эцэст нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан хотын даргын захирамжыг хүчингүй болгож байсныг санаж байгаа байх. Тэгвэл тус компани энэ газраа ХУД-ийн нутаг дэвсгэр Сонгины амралтын баруун талд шилжүүлэн бүр 60 га газар болгон авч чаджээ.
Энэ зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга Мөнхбаяр 2009 оны 7-р сарын 29 нд олгосон байна. Гэтэл Туул ривер контрисайд компани энэ удаад мөн л байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн учир байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүд тус компаниы эсрэг тэмцэж эхэлжээ. Хэдийгээр шүүхэд хандаж асуудлыг тавьсан ч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ хөдөлгөөнд нутгийн иргэд ч нэгджээ. Тэд Туул ривер контрисайд компани ХУД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон тооны мод був сүйдэж Биокомбинат хавийн ус өмхий үнэртэй болсон гэж ярьж байна. Туул ривер контрисайд компани байгаль орчинд энэ мэтээр сөрөг нөлөө учруулж эхэлсэн байтал үүнийг нь хянах ёстой төрийн байгууллагууд харин огт хайхрахгүйгээ байснаар үл барам БОАЖЯ л гэхэд химийн хорт бодис ашиглаж болохгүй газарт зөвшөөрөл олгож тус компани 4 улирлын туршид ургах чадвартай зүлэг тарьжээ.
Гэх мэтээр төрийн байгууллагууд хариуцлагагүй үйлдэл шат шатанд гарч ирсээр байгаа ужчир анх газрын зөвшөөрөл олгосон УИХ-ын гишүүн Мөнх-Очироос эхлээд хотын дарга Мөнхбаяр, Нийслэлийн газрын албан дарга Сандуй, БОАЖЯ-ны мжэргэжилтэн дүгшнэлт гаргасан Шижир-Эрдэнэ болон байгаль орчны үнэлгээг хангалтгүй хийсэн компаниудтай хариуцлага тооцох хэрэгтэй гэж байгаль орчны хөдөлгөөнийхөн үзэж байгаагаа мэдэгдлээ. Тэд энэ тэмцлээ тууштай үргэлжлүүлнэ гэдгээ мөн мэдэгдэж байна.
URL: