Гандангийн кассчин ламд нэрээ хэлээд л заслаа хийдэг vv

Сар шинэ сайхан боллоо. Очих айл цєєхєн болохоор шинийн 1-ний єдєр л Цагаан сар цэгцэрчихэв. Монголчуудын уламжлал юм хойно Гандан гарч жилийнхээ засал номыг хийлгэхээр болов. Шинийн 3-нд засал номоо хийлгэх гэсэн хvмvvс Гандангийн хашаагаар дvvрэн. Єнгє єнгийн торгон дээлээр гоёсон иргэд урт дараалал vvсгэн зогсчээ. Тэд тухайн жилдээ уншуулах номоо Гандангийн кассанд бичvvлэхээр урд дараалал vvсгэжээ. Цаг гаруй оочерлосны эцэст амны хаалт зvvсэн сєєнгє хоолойтой бvдvvн ламын ємнє очиж, “Энэ жилийнхээ заслын номыг бичvvлэх гэсэн юм аа. Нэрээ жилтэйгээ хэлэхэд болно биз дээ” хэмээн асуухад, “Болно оо болно.

За алив нэрээ хэлээрэй” гэж уриалгахан дуугарав. Гэр бvлийнхээ гишvvдийн нэрийг хэлтэл єєдєєс 8500 тєгрєг болж байна аа гэв. Яахаараа жилийг нь асуугаагvй байж уншуулах номынх нь мєнгєн дvн гардаг билээ гэж бодоод тvvнээс “Та бидний уншуулах номыг яаж мэдээд мєнгийг нь гаргачихваа гэхэд, хараад л мэдэхгvй юу. За алив мєнгєє єг” гэж зандарлаа.

Уур, инээд хоёр зэрэг хvрч vнэхээр хараад жилийг минь мэддэг юм бол би ямар жилтэй байна гэж асуухад, “Дуугvй мєнгєє єгвєл єг. Єгєхгvй бол зайлаад аль. Дараагийнхаа хvний номыг бич-мээр байна. Хvн ихтэй байхад ажил удаад” гэж загнаж гарав. Тэр ламын хэн гэдэг ямар лам болохыг хажуугийнх нь ламаас асуувал Пvрэвдорж гэдэг аж. Пvрэвдорж ламын хэлж буйгаар бол миний араас зогсч байгаа хvмvvсийн туулай жилд уншуулах засал номыг бас л хараад хэлээд єгєх янзтай.
Ер нь, тэр Пvрэвдорж гэдэг лам мэргэн,шидтэй одоогийнхоор бол зєн билэгтэн бололтой. Гандангийн лам нар vнэхээр зєн билэгтэн, хvний нэрийг нь сонсч єнгєц хараад л тухайн жилд тийм тийм ном уншуул гээд хэлээд єгчихдєг болчихсон юм бол янз бvрийн сонин, ном хэвлэл, хуанли хэвлэж гаргах шаардлага ч алга. Бас цаг тооны бичиг эргvvлж, ямар ном уншуулахаа харах шаард-лага ч vгvй болж. Гандангийн зєн билэгт лам нараас очиж асуугаад л мєнгєє єгчихєд таны заслыг цаадуул чинь жин тан болгочих янзтай даг шvv. Нєгєє амьтны юмны тусын тулд vйлчилдэг лам нар чинь сvсэгтэн олны мєнгєний хойноос улайрч юу ч хийхээс буцахааргvй болчихож.
Уг нь, єдийд лам нарын ганц бурзайдаг цаг нь мєн л дєє. Хэн ч хэлээгvй байтал монгол хvн болгон хvрээ, гандан хийдээр орж шинийн 15-ны дотор тухайн жилийнхээ засал номыг хийлгэдэг. Энэ vеэр лам нарын євєр тvнтийдэг гэхэд хилсдэхгvй. Гэтэл зарим нэг увайгvй нь сохор зоосны араас vхэн хатан тэмцэж бурхан шашныхаа нэрийг уландаа гишгэж байна. Зєн билэгтэн лам нарт vзvvлэн буруу ном уншуулж, заслаа хийлгэх гэсэн биш харин ч туулай жилд балрах вий дээ.

ARDCHILAL


URL:

Сэтгэгдэл бичих