Какүрюү М.Ананд шилдэг тамирчнаар шалгарлаа
2012 оны гуравдугаар сарын шилдэг тамирчнаар мэргэжлийн сүмогийн озэки Какүрюү М.Ананд тодорлоо.
Тэрээр өнгөрсөн сард Осака хотноо болсон Харү башёд 13:2 амжилтаар аваргын төлөө хүч үзэж, Монгол Улсаас тодорсон дөрөв дэх Озэки болсон бахдам амжилтыг үзүүлсэн билээ. Какүрюү М.Ананд спортын хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 45 хувийн саналыг цуглуулж чаджээ.
Энэ нь сүмогийн тамирчин сарын шилдэг болсон анхны тохиолдол боллоо. Харин хоёрдугаар байрт анх удаагаа паралимпийн төрлийн тамирчдаас энэхүү шалгаруулалтанд нэр дэвшсэн пара зээрэнцэг шидэлтийн тамирчин С.Баярнаран 15 хувийн саналаар тодорсон.
Энэхүү шалгаруулалтанд хоёр дахь удаагаа нэр дэвшсэн, мэргэжлийн сүмогийн Харү башёд 22 дахиа түрүүлж, их аварга Таконаханагийн амжилттай зэрэгцсэн Их аварга Хакүхо М.Даваажаргал, боксын Азийн аварга Э.Уянга, Т.Болортуул, олимпийн эрхээ халаасалсан У.Мөнх-Эрдэнэ нар удаалжээ.
Б.Ирээдүй
URL: