NISSAN CHALLENGE МONGOLIA-2012 – Адал явдал, авто спорт тэмцээн
“NISSAN CHALLENGE” авто спорт тэмцээн нь олон улсад тогтмол зохион байгуулагддаг, тухайн улсын автомашин сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг билээ. Энэхүү “NISSAN CHALLENGE” адал явдал, авто спорт тэмцээнийг Монголын Ниссан автомашин сонирхогч болон Ниссан клубийн гишүүдэд зориулан “NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” нэртэйгээр Ниссан Монголиа 4х4 клубын 1 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохиох гэж байна. Монгол орныхоо үзэсгэлэнт байгальд Ниссан автомашиныг бартаат замд сорих, авто спорт сонирхогч залуучуудын авхаалж самбааг шалгах жинхэнэ авто спорт багийн тэмцээн болохоороо онцлог болно. Уг тэмцээн нь бартаа ихтэй, жолоодлогын ур чадвар шаардсан замд зохиогдох төдийгүй хээрийн замд учрах техникийн болоод ямарваа саадыг шуурхай арилгах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход туршлага нэмэх сургууль болох юм. Тэмцээний үеэр хөгжөөнт болон авто спорт тоглоом зохиож нийлбэр дүнгээр эхний гурван байрыг шалгаруулж цом, мөнгөн шагнал гардуулна.
Хугацаа:
2012 оны 4-р сарын 21-ээс 22-нд
Хаана:
Дуган хадны амралтын газар
“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний багт тавих шаардлага:
- Нэг багт 4-5 оролцогч байх
- Ниссан 4х4 автомашинтай байх
- Багийн гишүүд өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэх /Аж ахуйн нэгж, байгууллага, найз нөхөд гэх мэт/
- Багт мэргэжлийн авто спортын тамирчид оролцохгүй
- Багууд аяллын явцад өөрсдийн байр, хоол, шатахуунаа хариуцах
- Аялалд оролцох автомашин нь аяллын шаардлага хангах, техникийн бүрэн бүтэн байдлыг онцгойлон хангасан байх
- Багийн гишүүд “Nissan Challenge авто спортод оролцох гэрээ”-г урьдчилан байгуулах
- Оролцох хүсэлтэй багууд Nissan Challenge эхлэхээс 14 хоногоос багагүй хугацааны өмнө бүртгүүлэх
- Багийн хураамж болох 50,000 төгрөг хураалгах
- Техникийн зөвлөгөөн аялал эхлэх товлосон хугацаанаас 7 хоногийн өмнө болно. Зохион байгуулах алба багийн гишүүдтэй эрүүл мэндийн болон хувь хүнд тавигдах ёс зүйн шаардлагыг харгалзан ганцаарчилсан гэрээг байгуулж эрхийн мандат олгоно.
“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний хөтөлбөр:
2 өдрийн туршид долоон төрлийн тэмцээнд багууд өрсөлдөн оноо цуглуулах бөгөөд багийн нийлбэр дүнгээр эхний гурван байрыг шалгаруулж цом болон мөнгөн шагнал гардуулна.
Тэмцээнд
1. Газрын зурагтай ажиллах, бартаат замаар аялах
2. Уулын дугуй
3. Олс таталт
4. Багийн мэндчилгээ
5. Асуулт хариулт /тест/
6. Off-road extreme жолоодлого
7. Техникийн болон жолоодлогын ур чадвар
“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний шагнал:
1-р байр – 2’000’000₮ + Цом
2-р байр – 1’500’000₮ + Цом
3-р байр – 1’000’000₮ + Цом
Та бүхнийг Монголд анх удаа зохиогдож буй энэхүү тэмцээнд өргөнөөр оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорихыг урьж байна.
Бүртгэл явагдаж байна
Бүртгэлийг 4-р сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл Ниссан төв дээр бүртгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.monnis.com, www.facebook.com/nissanmongolia
Утас: 9911-2322, 8811-3557
E-mail: nissanclub@monnis.com
Зохион байгуулагч
Ниссан Монголиа 4х4 клуб
URL: