Нэг хүнд 550 ширхэг хувьцаа ногдоно
Төлбөртэй мэдээ МОНХАН трейд ХХК
Монгол Улс дэлхийд данстай Тавантолгойн нүүрсний ордоо ашиглах болж “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулан 1.5 тэрбум ширхэг хувьцаа гаргасныхаа нийт хувьцааны 10 хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх болсон. Түүнчлэн шаардлага хангасан 43 мян¬ган үндэсний аж ахуйн нэгж, ком¬пани тус бүр нь 30 мянган шир¬хэг хувьцаа эзэмшинэ гэсэн тоо¬цоог гаргасан билээ. Гагцхүү хэдий хэрийн үнэтэй, ямар нөхцөлтэй хувьцаа байх вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Монгол Улс өнгөрсөн онд хүн амын шинэчилсэн бүртгэл болон хүн ам, орон сууцны тооллого хийсэн. Эдгээр бүртгэл тооллогын мэдээллийг үндэслэн иргэдэд хувьцаа тараах юм. Одоогийн байдлаар эцсийн дүн гараагүй байгаа ба урьдчилсан таамгаар нэг хүнд 550 ширхэг хувьцаа ногдох тооцоотой байна.
Үндэсний аж ахуйн нэгжид 2010 оны зургадугаар сарын 1-нээс өм¬нө компанийн гэрчилгээгээ авч, бүрт¬гүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалт нь 25 хувиас доош, татвараа төлсөн компаниудад дээрх эрх нээлттэй болох юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмших эрх бүхий иргэдийн тоо болон нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч мэдээллийн санд оруулна. Харин иргэд брокер, дилерийн компаниар дамжуулж хувьцаагаа эзэмших эрхээ нээлгэнэ. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 45 орчим брокер, дилерийн компани үйл ажиллагаагаа
явуулж байна.
УИХ-ын 39 дү¬гээр тогтоолд заасны дагуу хувьцааг энэ оны эхний улиралд багтаан хуваарилах ёстой байсан. Гэсэн ч одоогоор хувьцааг олгох аж¬лын бэлтгэлийг хийж байгаа аж. Тогтоол ёсоор хувьцааг нийтэд тараах үе шат нь эхлээд иргэдэд хүртээх хувьцааг тараасны дараа үндэсний компаниудад эзэмшүүлэх хувьцааг худалдаж, дараа нь олон улсын хөрөнгийн зах дээр гарах
асуудлыг тавина гэсэн үе шаттай юм.
Монгол Улсын Засгийн Газраас “ Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасны дагуу бэлтгэл ажлыг хангах хүрээнд манай Мон-Хан трейд Брокер, дилерийн компани нь харилцагч, иргэддээ мэдээлэл хүргэх болон данс нээх үйл ажиллагааг явуулж байна. Мөн СЗХ-ны 2011 оны 01-р сарын 13-ны өдрийн 26-р тогтоолоор өөр брокер дилерийн компанид 2 буюу түүнээс дээш үндсэн данстай харилцагчдын дансыг 1 дансанд нэгтгэх ажиллагаа явуулж байна.
Манай компани дээр данс нээлгэхийн тулд :
1. Иргэн шинэ данс нээлгэхэд
- Иргэний үнэмлэх
- Гарын үсгийн баталгааг нотариатаар батлуулсан эх хувь /брокерын компаниас маягтыг авах/
- Дансны хураамж 4000 төгрөг
2. Иргэн холболтын данс нээлгэхэд
(Та өмнө нь данстай байсан бөгөөд өөр брокерийн пүүс дээр данс нээлгэж байгаа бол үүнийг холболтын данс гэж нэрлэдэг.)
- Иргэний үнэмлэх
- Урьд эзэмшиж байсан дансны хуулга
- Дансны хураамж 2000 төгрөг
Жич : гарын үсгийн баталгаа урьд нь өгч байгаагүй тохиолдолд гарын үсгийн баталгаа өгөх.
3. Байгууллага шинэ данс нээлгэх
- Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь
- Тус компанийн дансан дахь хувьцааг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгаа
- Захиран зарцуулах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан хувь
- Захиран зарцуулах эрхтэйг нотолсон хурлын шийдвэр, тушаал
- ҮЦТТТХТөвд данс нээлгэх өргөдөл
- Данс нээх хураамж 50 000 төгрөг
Арилжаанд орсон тохиолдолд хувьцаа авч, зарсан нийт үнийн дүнгээс 2%ийн шимтгэлтэй.
Мөн та өдөр тутмын хувьцаат компаниудын ханшийн мэдээлэл авахыг хүсвэл www.mse.mn сайтад зочлоорой.
ХАЯГ: Баянзүрх дүүрэг 1 –р хороо Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдийн Үндэсний холбооны байр #216, #508
УТАС: 7016-0000
ФАКС: 976-11-458575
И-мэйл: monhan_trade@yahoo.com
www.monhan.mn
URL: