Амь халуун ба архины халуун

Хүний биеийн халууныг хэмждэг менгөн усны баганатай шилэн гуурсан дээр 38 хэмийн зураасыг улаанаар тэмдэглэсэн байдаг. Энэ бол амь халуун гэсэн үг. Түүнээс дээшилбэл эрүүл биед гаднаас ямар нэг гаж нөлөө үзүүлж, дархлааны систем эсэргүүцэн өвчин үүсэхийн дохио болдог байна.

38 хэмээс доош орвол осгох, үхлийн аюулын эхний шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Гэтэл архийг 38 градустай үйлдвэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш аж. Энэ хоёр янзын шилэн хэрэгсэл дээрх 38 хэмийн тэмдэглэгээний нэг нь хүний амьд явахын нэгэн чухал баталгаа бол нөгөөх нь амьдралын нэг сэрэмжлүүлэг. Сархад савнаасаа бусдыг диийлдэг. Амь халуун бол биед тустай. Архины халуун бол ний- гэмд аюултай. Гэтэл цөөхөн монголчуудад жилд таван сая литр спирт, 9,5 сая литр архи дарс, 3,3 сая литр шар айраг ногдож байна. Мэдээж нялхсаас өтгөс хүртэл бүх хүн амын тоонд хуваасан статистик үзүүлэлт учраас огт хэрэг- лэдэггүй иргэдийгхасвап зарим нь хэдэн торхоор хүртдэг байж таараа. Өнөөдөр татварын албанд бүртгэлтэй архины 93, спиртийн 12, шар айргийн 24 үйлдвэр ажиллаж байгаа ч импортоор их хэмжээний согтууруулах ундаа оруулж ирж байна. Тэдгээрийг 4538 дэлгүүр, 2198 баар, 452 ресто- ранд борлуулдаг. Тэгэхээр юугаар баян байна, түүгээрээ дайлна гэдэг шиг дандаа хун- дага тулгаад байжтаарахгүй.
Тиймээс Буддын шашны тэргүүн XIV Дапай лам монголчуудад хандаж, архи бага ууж, айргаа тааваар хэрэглэж байхыг захисан. Ерөнхийлөгч аливаа баяр ёслолыг архи дарсгүй тэмдэглэж, сүүн мялаалгатай болох тухай санаачилга дэвшүүлсэн билээ. Манай улсад хамгийн хойрго хэрэгжиж буй хуулиудын нэг бол яах аргагүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль. Архи, шар айргийн үйлдвэрлэл, импортын онцгой албан татварын орлогоор улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлж байгаа нь үнэн. Тиймээс ч шилдэг татвар тө- лөгч аж ахуйн нэгжийн олонхи, топ 100 компанийн 23 нь энэ төрлийн бизнес эрхэлж байна. Нэгэнт Монголын уул уурхайн эрчимтэй хөгжлийн үндэс тавигдаж, улс орны эдийн зас гийн өсөлт 17 хувьд хүрсэн болохоор АПУ, “Спирт, бал бурам” зэрэг архины үйлдвэрүү- дийн гар харахааргүй болов. Харин халамжийн үйлчилгээний хамрах хүрээ хамаагүй тэлсэн нь архидан согтуурах явдлыг зарим талаар өөгшүүлэх болсон. Албан ёсны ста- тистик дүн бүртгэлээс иш татахад, Нийгмийн халамжийн сангаас 2012 оны нэгдүгээр сард мянган хүнд 5,4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 10,6 мянга буюу 7,8 хувиар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 250 сая төфөг буюу 4,8 хувиар нэмэгд- жээ. Өмнө нь зөвхөн хүүхдийн мөнгө олгож байхад их төлөв эрчүүдийн гар дээр очиж, өрхийн амьжиргаанд бодит нэмэр болж байсныг иргэд ярьж байна. “Хүний хөгжил” сангийн сар бүрийн 21 мянган төгрөгийг толгойтой болгон хүртдэг уч- раас балгах дуртай заримынх нь мөнгө банкны үүднээс ар- хины дэлгүүрийн лангуун дээр шилжих болсон нь нууц биш.
Дээр нь оюутнуудын тэтгэлэг сарын 70 мянган төгрөг. Сар шинийн битүүний өдөр тэтгэлгээ халаасалсан оюутан “эрт харивал элдэв ажилд дайчлагдана, хэдүүлээ карао кед орох уу” гэх нь ШУТИС- ийн хичээлийн байранд чих дэлсч билээ. Сүүлийн үед ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хүртэл хонхтой баяраа лонхтой тэмдэглэж, эрүүлжүүлэх байрны хаалга татсан байх юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, ресторан, архины дэлгүүрийн цагийн хуваарьт зохих хязгаар тавьснаар хөлгүй найрын хөл бага ч болов татрах янзтай. Оны эхний нэг сард улсын хэмжээнд 9,5 мянган хүн эрүүлжүүлэгдэж,мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 613 буюу 6,1 хувиар буурч, баривчлагдсан хүний тоо 164 буюу 16,5 хувиар өссөн байна. 2265 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 413 хэргээр нэмэгджээ. Нийгэмд учруулсан архины хор хөнөөл үүгээр ч зогсохгүй. 2008 оны долдугаар сарын нэгний үймээнийг дэвэргэсэн нэг хүчин зүйл нь мөн л архи байсан гэдгийг олон нийт одоо ч мартаагүй. Чухамдаа гал дээр тос асгасан юм. Тэр үеийн МАХН-ын төв байрны нэгдүгээр давхарт Duty  Free буюу татваргүй барааны дэлгүүр ажилладаг байсан. Гол төлөв гадаадын үнэтэй төрөл бүрийн том жижиг шилтэй виски, дарс, шар айргийг гаалийн татваргүй үнээр худалдаалдаг болохоор харьцангуй хямдхан, шилэн хананы цаанаас орсон гарсан хүмүүсийн нүд хужирлаж байдагсан. Гэтэл тэр өдөр үймсэн олны хөлд нэрвэгдэж, цөс нь хөөрсөн залуус чухамдаа ангасан юм шиг дайрч,   удалгүй согтуу хүмүүсийн дүр төрх зурагтын дэлгэцнээ харагдаж эхэлсэн билээ. Вискийг шууд шилээр нь дамжуулан ууж, хэд хэдээр нь барьсан, бас ч үгүй цааш зарж байсныг олон хүн харсан. Тавин хэдэн мянгын үнэтэй вискийг таван мянгаар авах хүн ч цөөнгүй байсан гэдэг.
Орой нь тус намын байр төдийгүй улсын филармони, уран зургийн гаперей, “Хүмүүс” сонины редакцын байр шатаж, нийтийн хэв журмыг зөрчсөн алхам гэмт хэргийн шинжтэй болж, сүүлдээ онц байдал тогтооход хүргэсэн юм. Нөхцөл байдап хүндэрсний улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нарыг хүлээн авч уулзахад, МАХН-ын дарга С.Баяр мөнөөх архи, вискиний шилэнд “Молотов коктейль” бэлтгэн шидэж, намын байрыг галдан шатааж байна гэсэн нь чухамдаа нэг талаар архины хар гай. Энэхүү гал түймрийн уршгаар дээрх татваргүй барааны дэлгүүрээс гадна улс хоорондын ярианы картын төв, “Аэро Монгол” билетийн касс, дуу хөгжмийн бичлэгийн хэд хэдэн студи болон дээд давхрыг түрээсэлж байсан цөөнгүй компани, төрийн бус байгууллагын өмч хөрөнгө шатсан билээ.
Үүний дэргэд эрдэнэт хүний халуун амь гэдэг юугаар ч сольшгүй. Тэр үдэш хүүгээ алдсан Э.Доржсүрэн, онц байдал 24 цагт зарласны дараа миний хүү амь насаа алдсан. Онц байдлын тухай хуульд заахдаа хүний амь нас, улсын өмч хөрөнгийг хамгаална гэсэн байгаа. Хүн үхүүлэхгүй  гэсэн зорилго тавьж байхад дөрвөн хүн буудуулж, нэг хүн угаартаж нас барлаа хэмээн нулимстай нүдээр өгүүлж байсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн цагдаа Ц.Гүрбазар мэн л энэ өдөр үүргээ гүйцэтгэж байгаад хүндээр гэмтэж, улмаар удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэ- ний дараа арга буюу өрөөсөн бөөрөө авахуулсан. Архины халуунд шатсан залуус түүнийг хайр найргүй балбажээ. Тэр эмчилгээний зардлаа дийлэхээ байгаад цалингийн зээл хүртэл авсан байх юм.
Хүмүүс амь нас, эрүүл мэн- дээрээ хохирч, өмч хөрөнгө шатаж үрэгдсэн учраас Монгол Улсын Засгийн газар 2009 оны 294 дүгээр тогтоол гаргаж, хохирлын нөхөн төлбөрт 12 тэрбум төгрөг зарцуулжээ. Тогтоолын хавсралтын “Хохирогчид нөхөн олговор олгох журам’’-д “Нөхөн олговор олгох үйл ажиллагаанд ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах, хуульдээдлэх, бусдын нөлөөнд үл автах, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим баримтална” гэсэн байдаг. Харамсалтай нь хүний амь насны хэргийн асуу- дал одоо хэр шийдвэрлэгдээгүй, олон хохирогч нөхөн төлбөрөө бүрэн авч чадаагүй байхад татваргүй барааны дэлгүүр хохирлын хэмжээгээ бараг нугалаад авчихсан хэмээн иргэд ярьж байна. Тэр дэлгүүрийн нууц ноёнтон нь удалгүй УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд заларсан С.Бямбацогт байжээ. Улс төрийн намын байр архины дэлгүүрийн орог нох газар аль ч цагт яавч биш. Архины халуунаас болж нийгэм ч ийнхүү хүндээр өвчилдөг гашуун сургамж давтагдах учиргүй. Ялангуяа сонгууль хаяанд тулсан цаг үед ардчилсан төр, сонгогч олон түмний үүрэг хариуцлага их бий.

Х.Ариунбаатар /Duulian/


URL:

Сэтгэгдэл бичих