А.Пугачёва ханьтайгаа экс нөхрийнхөө охины баярт очив
Ф.Киркоров охиноо загалмайлуулжээ. Ёслолыг уржигдар буюу Үнэн атдартны шашны ёсонд эрхэмлэдэг сахиусан тэнгэрүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан байна. Одоогоор эх нь хэн болох нь тодорхойгүй байгаа Апла-Виктория охиныг загалмайлах ёслолд дуучны экс эхнэр Алла Пугачёва болон түүний нөхөр Максим Галкинаас гадна, Н.Басков, Г.Хазанов нарын дотнын цөөн хэдэн нөхөд нь оролцжээ.
Ф.Киркоровын гэрийнхээ ойролцоох сүмд чимээгүйхэн үйлдсэн уг арга хэмжээний тухай оросууд янз бүрээр бичихдээ ихэвчлэн таагүй сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсээр буй юм. “Охины гунигтай хувь заяа эхэллээ”, “Тэр хэзээ ч ээжийгээ харахгүй байх”, “Энэ ер нь Филиппйн хүүхэд мөн ч юм уу, биш ч юм уу”, “Тэр яагаад охиныг дандаа нууж, нүүрийг нь бүтээж байдаг юм”, “Энэ нөхөр хүүхэлдэй тэврээд яваад байгаа юм биш үү”, “Загалмайлах ёслолд оролдсон хүмүүс яагаад ийм гунигтай царайтай байгаа юм бэ” гэх зэргээр бичиж, ярьж байна. Дашрамд сонирхуулахад Ф.Киркоров охиндоо Алла Пугачёвагийн болон ээжийнхээ нэрийг нийлүүлж нэр өгсөн гэдэг юм билээ.
URL: