Амиа алдсан Америк эрийн ээж Маргарет Кийн Монголд ирнэ
Америкийн нэгдсэн улсын иргэн Жон Мартин Кийн манай улсад ирээд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.
Түүний амь насанд хүрсэн этгээдийг цагдаагийнхан баривчилсан ч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байна. Шунахайн сэдэлтээр Жон Мартин Кийнийг Ч.Баттуул гэгч эмэгтэй хөнөөсөн болох нь одоогоор тогтоогдоод буй.
Ч.Баттуул хэргийг нэлээд хугацаанд нуун далдалж байсан ч Жон Мартин Кийний ээж Маргарет Кийн сураггүй болсон хүүгийнхээ араас сураг тавьж байж, хэргийг илрүүлэхэд нөлөөлсөн юм.
Харийн нутагт хүүгээ харамсалтайгаар алдсан Маргарет Кийн удахгүй Монголд ирэх гэж буй аж. Тэрээр хэргийг үнэн мөнөөр шийдтэл манай улсад байх гэнэ.
С.Баяр
URL: