Гурван настай охиныг таван удаа хүчирхийлж, тэмбүү халдаажээ

Саяхан Сүхбаатар дүүрэгт гурван настай охиныг хүчирхийлсэн этгээд дөрвөн жилийн ял авчээ. Охины ээж Т зах дээр ажилладаг бөгөөд тэрэг түрдэг Б гэх залуутай танилцаж, сайхь залуу хашаанд нь байдаг амбаарт амьдрах болсон аж. Заримдаа Т ажилтай байх үед Б охиныг нь харж үлддэг байжээ.

Нэг орой ажлаасаа ирэхэд нь охины бие өвдчихсөн байсан ба эмнэлэгт үзүүлэхэд тэмбүү өвчтэй болох нь тогтоогджээ. Хэргийн эзэн нь Б байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад охиныг таван удаа хүчирхийлснээ хүлээсэн байна.

Түүний ээж Т “Охин маань “Болдоо ах айл гэр болж тоглоё. Чи ээж нь, би аав нь гэдэг. Орон дээр гараад дүүжин даажин гэж тоглодог” гэж ярьсан. Муухай том боовоо охиных руу минь хийчихээд дүүжин даажин гэж хөдөлдөг байсан байгаа юм. Ийм л шившигтэй юм хийдэг болсон байна шүү дээ” гэж ярьжээ.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих