Хятадад инфляци өслөө
Өнгөрсөн гуравдугаар сард гаргасан урьдчилсан судалгаагаар Хятадад инфляци өндөр гарсан аж. Энэ талаар тус улсын эдийн засагчид “Шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлсөн” хэмээн тайлбарласан удаатай.
Хятадад өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао инфляцийн өсөлтийг эдийн засгийн тулгамдсан асуудлын нэг хэмээн хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр инфляцийн өсөлтийг дөрвөн хувиас дээш өсгөхгүй байхаар төлөвлөж буй аж.
Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаатай зэрэгцэн АНУ, Евро бүсийн өрийн хямралаас болж дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч оронд эрэлт багасах вий гэсэн болгоомжлол бий болжээ.
Л.Солонго /WWW.NOW.MN/
URL: