Дэлхийн зэсийн зах зээл Монголоос хамаардаг болно
Дэлхий дахинаа зэсийн ханш нэмэгдсээр байгаа бөгөөд он гарсаар эхний улиралд 12 хувиар нэмэгдээд байна. Энэ нь дэлхийн зэсийн олборлолтын 40 хувийг дангаар хэрэглэдэг БНХАУ бодлогын хүүгээ чангалсантай холбоотой гэнэ.
Мөн зэсийн олборлолтоороо тэргүүлэгч “Фрийпорт МакМоран” компаний уурхайчдын ажил хаялтаас болж хоёрдугаар сараас эхлэн үйлдвэрлэлдээ хязгаарлалт тогтоосонтой холбоотой ажээ.
“Bloomberg” агентлагийн мэдээллэж байгаагаар дэлхийн зэсийн зах зээл тун удахгүй Монголоос хамааралтай болох бөгөөд энэ нь 2012 оны гуравдугаар улирлаас эхлэн ашиглалтад орох Оюутолгойн уурхайгаас болсон байна.
Шинжээчид “Оюутолгойн уурхайн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх нь чухал тулгамдаж буй асуудал. Иймд зэсийн зах зээл Монголын парламентын сонгуулиас бүрэлдэх шинэ Засгийн газрын уул уурхайн бодлогоос дэлхийн зэсийн ханш ихээхэн хэмжээгээр хамаарах болж таарлаа” хэмээн үзжээ.
Дашрамд дурьдахад Хятадын эрх баригчид бодлогын хүүгээ чангатгаснаар Хятадын эдийн засаг хангалттай өргөжиж чадахгүй болсон агаад эрх баригчдын тооцоолж байсанчлан зэсийн эрэлтийг бууруулаагүй байна.
URL: