”Би бодохдоо…” самбарт НАМЗХ 1.6 тэрбум төгрөг зарцуулжээ
МАН-ын “охин компани” НАМЗХ 2012 оны сонгуульд холбооноосоо найдвартай гэсэн арван залуугаа нэр дэвшүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Гэхдээ намынхаа нэр дэвших нөхдүүдийн далд ПИАР-ыг Цагаан сарын дараахнаас эрчимтэй эхлүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Би бодохдоо…” нэртэй мөрөөдлийн маягийн хүүхдийн реалити шоуг зурагтаар байнга тоть шиг давтсаар байна. За, энэ ч намын нөхдийн хийх ажил биз.
Харин Улаанбаатар хотын улаан, хар хосолсон 4х4 авто сервисийн логог ашиглан улаан, хараар гашуудлын маягийн “Би бодохдоо…” нэртэй хулдаасан рекламыг гудамжны бүх самбарт байршуулаад сар боллоо. Үүний далд санаа нь Улаанбаатар хотын бүх гол самбаруудыг сонгууль өнгөртөл түрээслэж аван бусдад боломж олгохгүйд оршиж байгаа бөгөөд өөр намд өмчлүүлэхгүй гэсэн зорилготой аж.
Энэхүү хулдаасан далд утга бүхий зар сурталчилгаа маягийн самбаруудыг түрээслэж, хэвлүүлэхэд НАМЗХ 1.6 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гаргажээ. Уг нь энэ мөнгөөр 150 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, 1000 хүүхдийн сурах нэг сургууль барихаар зардал юмсан. Хайран мөнгө!
yanaa.mn
URL: