“АЛТАЙН ХҮДЭР” компанид ажиллахаар ирсэн унгар иргэн амиа алджээ
“Алтайн хүдэр” компанийнхан “Монголд өндөр цалинтай ажилд хүмүүсийг авч ажиллуулна” хэмээн Унгарын хэвлэлд зар нийтлүүлж, хэд хэдэн хүн авчирч, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллуулснаар гадаадын иргэний амь нас хохирчээ. Тус компанийнхан дээрх сэтгүүлд “1600 ам.долларын цалин олгоно” гэж дурдсан аж. “Алтайн хүдэр” компани Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг, Таян нуурын төмрийн хүдрийн ордод олборлолт явуулж буй юм. Тус компанитай холбоотой хэл ам гадаад, дотоодын хэвлэл мэдээлэлд цөөнгүй гараад байгаа.
Хамгийн сүүлд гэхэд 1600 ам.долларын цалинд хууртаж ирсэн Яанош Пеши гэх иргэн амь насаа алдсан талаар хэвлэлд гарчээ. Тэрбээр Будапештаас Улаанбаатарт ирж, улмаар 1300 км газар авто машинаар зорчин Таян нуурт очжээ. Тэнд -40 хэмийн хүйтэнд өдөрт 14-15 цаг ажиллаж, тохь тухгүй орчинд ажиллаж амьдарч байсан бөгөөд амласан цалингаа ч өгдөггүй байсан гэнэ. Мөн хүйтэн байранд, барилгын хавтангаар наар маягийн ор засаж гадаад, дотоодын ажилчдаа байрлуулж байсан гэнэ. Талийгаач уг нь мэргэжлийн цахилгаанчин гэнэ. Түүнийг ажлын ачааллаас болж нас барсан гэж орон нутгийн хэвлэлд дурдаад буй юм. Нас барсных нь дараа чандрыг нь эх оронд нь илгээснийг ар гэрийнхэн нь хүлээн авч, гомдолтой буйгаа илэрхийлээд буй гэнэ.
Талийгаач Яанош Пешиг амь насаа алдсаны дараа уурхайд эмч нар очиж, гадаад, дотоодын ажилчдыг эмнэлгийн үзлэгт хамруулсан бөгөөд бүх хүний эрүүл мэнд тааруу, хүнс хоолоор дутмаг байсан аж. Гэвч уурхайн удирд лага ажилчдаа ажлаа хийхийг шаардаж байсан гэнэ. “Алтайн хүдэр” компанийн гадаад ажилчдад ийм зүйл тохиолдсон байхад монгол ажил чид цалингаа бүтэн авч байсан удаа бараг үгүй гэнэ. Тэр тухай олон хүн гом дол гаргажээ. Тухайлбал, “Жолооч нар таван ханатай гэрт паниараар зассан нааран дээр наймуулаа зэрэгцэж хэвтээд хоногийг өн гө рөөж байна. Гэрт сандал ширээ байхгүй. Өдөрт 80-90 тонн төмрийн хүдэр ачсан 70-80 машин тээвэрт явдаг. Замдаа машиных нь дугуй буудвал тухайн машины жолооч дугуйн төлбөрийг бүрэн хариуцдаг. Тогтмол цалин нэг сая төгрөг яриад байгаа боловч 500 мянга ч хүрэхгүй. Түүгээр ч зогсохгүй тус компанийн захирал Б.Базар уурхайн ажилчдаа хэл амаар доромжилдог” гэх мэдээлэл байгаа юм.
Гадаадын иргэд хохирч, хүний амь нас эрсэдсэн, монголчуудынхаа эрх ашгийг хохироож буй талаар тус ком панийнхнаас лавлахыг хүсэхэд “Олон нийттэй харилцах албаны ажилтан Ундрах гэдэг эмэгтэйгээс асуу” гэсэн хариу өгөв. Түүнтэй нь уулзахаар очиход “Хуралтай байна” гэж хэлж байсан бол дараагийн удаа “Хөдөө ажлаар явсан. Тантай уулзах ямар нэг удирдах албан тушаалтан байхгүй” гээд халгаасангүй. Харин тэнд ажилладаг хоёр инженер “Гадаадын иргэн нас барсан нь үнэн. Ажилд муу юм билээ” гэж хэлээд өөр зүйл ярьсангүй.
Г.ЦОЛМОН
yanaa.mn
URL: