Хаянаагийн эхнэртээ барьсан ээлжит бэлэг
Сүүлийн жилүүдэд рок поп урлагийнхан улс төрд орж, хувийн бизнес эрхлэх болсон бөгөөд дуучин Хаянаа ч улс төр дэх өөрийн карьераа эхлүүлсэн. НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн гэх үүрэгт ажилтай болсон тэрээр уран бүтээлийн ажлаасаа бүр мөсөн хөндийрөөд байгаа.
Тэрээр Facebook -ийн идэвхтэн гишүүн бөгөөд өөрт тохиолдсон болсон болоогүй зүйлсийг өөрийн Facebook хуудсаар дамжуулан бусадтай хуваалцаж байдаг. Саяхан тэрээр гэр бүлийн хамтаар харь орныг зорьж амраад ирсэн бөгөөд энэ үеэр хайрт гэргий Уранзаяадаа дэлхийн алдарт брэнд болох “Hermes”-ийн цүнхийг захиалж өгсөн гэнэ.
Тус цүнхээр дэлхийд алдартай олон хүүхнүүд гангардаг бөгөөд захиалснаас хойш багагүй хугацааны дараа эзнийхээ гар дээр очдог гэдгээрээ ховор барааны тоонд бичигддэг. Тэрээр энэ тухайгаа Facebook хуудсандаа бичихдээ “Хайртай ханьдаа хоёр дахь “Hermes birkini” нь захиалчихлаа.
Гурван жил нүд ирмэхийн зуур л өнгөрнө дөө” гэсэн байв. Ажил мэргэжлээ сольж багагүй амжилттай яваа тэрээр хайртай гэргийнхээ хүслийг биелүүлэхдээ гар татдаггүй гэдгээ олонд харуулахыг хүссэн нь энэ бололтой.
yanaa.mn
URL: