Ц.Болд дүүргийнхээ намын хороог авах гэснээс болж Сонгинохайрханы МАН-ын хороо хоёр хуваагджээ

Нийслэлийн хамгийн олон хүнтэй дүүрэг болох Сонгинохайрханд сандал суудлын маргаан дэгдээд байна.  Намын хороог хэн манлайлж сонгуулийн тулаанд орохоос улбаалсан дүүргийн Засаг дарга Ц.Болд, намын хорооны дарга Баярсайхан хатагтай хоёрын зөрчил улам ширүүсэх болж.

Засаг дарга нь намын хороогоо авчих хүсэлтэй байгаа бол намын дарга нь дүүргээ  толгойлох бодолтой бололтой.Учир нь аль аль нь дүүрэгтээ төрийн болон намын эрх мэдлээ бүрэн авч байж л сонгуульд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй аж.  Эс тэгвэл ялагдлын хариуцлагыг хүлээхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.  Өмнөх сонгуульд ердөө ганцхан нэр дэвшигчээ гаргаж чадсан Сонгинохайрхан дүүргийн намын хорооны байдал эгзэгтэй байгаа.  Учир нь “даагаа нэхэх” байтугай олсон ганц суудлаа хүртэл хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй болсон.  Аягүй бол бид ахиад ялагдана даа хэмээн олон хүн муу амлаж яваа.  Намын хороо нь талцсан хуваагдсан байдлаа засаж залруулахад тун хэцүү болж.

Байнга л янз бүрийн хэл аманд холбогддог Засаг даргатай байгаа цагт МАН ялж чадахгүй гэсэн байр суурьтай хүмүүс олон байгаа.  Ц.Болд дарга цас цэвэрлэхэд зарцуулах ёстой 300 сая төгрөгийн асуудалд орооцолдож бүр баригдаж хоригдохдоо тулсан.  Тийм ч учраас дүүргийн даргыг сольж одоогийн намын даргыг тавих тухай төлөвлөгөө хүчтэй яригдаж байна.  2000 онд намд элсэхдээ дэлгүүрийн худалдагч байсан гэгддэг Баярсайхан хатагтай гэрлийн хурдаар дэвшиж дүүргийн намын хороог удирдахын хажуугаар хотын ЖДҮГ-ыг толгойлж байгаа.

Ирэх сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон НИТХ-ын төлөөлөгч, аварга Д.Сумъяабазарыг илээр дэмжих болсон нь бусад нэр дэвшигчдийн дургүйг нь хүргэж байгаа гэнэ.  Д.Тэрбишдагва гишүүний хувьд дүүргийн намын хороондоо төдийгүй залуучуудын байгууллагадаа хүртэл нэр нөлөөгөө алдсан.  Байдал ийм байхад АН-ынхан хүчээ улам зузаатгаж байна.  УИХ-ын гишүүн Кёкшюүзан Д.Батбаяр нэрээ татлаа гэхэд цаана нь дүүргийн АН-ын дарга Эрхэмбаяраас эхлээд олон хүчтэй хүн бий.  Ер нь МАН-ын удирдлагууд Сонгинохайрхан дүүргийг ялагдаж магадгүй эргэлзээтэй тойрог хэмээн ярилцах болжээ.

luivar


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих