“Гачуурт”-ын Л.Чинбат хүргэн хүүгээ улс төрд сойж байна

Хөрөнгө мөнгөтэй л бол улс терд хел тавьдаг жишиг Монголд хэдийнэ ёс мэт тогтсон. Уг нь улс төр бизнес хоёр нэг зоосны хоёр тал биш ч өнөөдрийн Монголд улиг болсон тохиол нь бизнестээ нам гүмхэн хийдгээ хийж явсан “Гачуурт”-ын Л.Чинбатыг ч энэ жишиг тойрсонгүй. Саяхныг болтол чаддагаараа гайхуулж явж ирсэн энэ эрхмийг еренхий сайд С.Баяр анх гэрэлд цохиулж байв.

Экс ерөнхий сайд Л.Чинбатын хийсэн бүтээснийг шагшин магтаж, “Ээдээ улс төрөөс л хол яваарай” гэж аминчлан захисан. Гэвчиг улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг шиг ноён Л.Чинбатыг улс тер оролдоод байгаа бололтой. Тэрээр хүргэн хүүгээ их улс төрд хел тавиулахаар хөтлөөд гүйж яваа сурагтай.

Л.Чинбатын охин Ч.Номингийн нөхөр Бат-Эрдэнэ хэмээх нүдэнд дулаахан залуу байдаг. Алтны уурхай, Тэрэлжийн таван одтой зочид буудал, телевиз, хедее аж ахуйн томоохон ферм гээд юм юмны захтай Л.Чинбат хүргэн хүүдээ итгэл хүлээлгэж еөрийн удирддаг МҮБХ-ныхоо ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашуулдаг. Дутууг нь гүйцээж дундуурыг нь дүүргэдэг хүргэн хүү нь улс төрд Гачууртын Л.Чинбатыг төлөөлөх цаг ойрхон байна.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


URL:

Сэтгэгдэл бичих